Нийслэлийн Засаг дарга барилгын компаниудын удирдлагуудтай уулзлаа

2015 оны 10 сарын 15

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд барилгын компаниудын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. Тухайлбал, гэр хорооллыг орон сууцжуулах төслөөс иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 77.260 иргэнийг хамруулсан 2.744 удаагийн уулзалт, сургалтыг зохион байгуулж, 21.983 иргэнийг хамруулсан 1.099 иргэдийн бүлэг байгуулж, хамтран ажиллаж байгаа юм байна.

Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн мэдээгээр, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, СХД-ийн 11 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны нийт 109 га талбайд 7241 хүн амыг хамруулсан иргэдийн түр зөвлөл наймыг байгуулж,  газар шинэчлэн зохион байгуулах замаар орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Эдгээр иргэдийн ихэнх нь инженерийн шугам сүлжээнд холбогдож амины орон сууц барих санал ирүүлсэн бол газраа тохирсон үнээр худалдах, эсвэл шууд орон сууцаар солих иргэд ч бас цөөнгүй байгаа аж. Тиймээс иргэн тус бүрээс санал авч тухайн нэгж талбарт амины орон сууц,  нийтийн орон сууц гэх маягаар  хэсэгчилсэн  ерөнхий төлөвлөлт хийж байгаа юм байна.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга орон сууц, барилгын компаниудын удирдлагуудтай уулзаж энэхүү төсөлд хамтран ажиллахыг уриаллаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД