МҮХАҮТ-д ”Ворота в Азию 2015” олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана

2015 оны 10 сарын 10

ОХУ-ын “Бизнес Контакт” компани болон МҮХАҮТ хамтран энэ сарын 20-22-ны өдрүүдэд Олон улсын “Ворота в Азию 2015” 25 дахь удаагийн үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэнгийн нээлт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд ОХУ-ын Москва, Новосибирск, Красноярск, Омск, Эрхүү муж, Ангарск, Братск, Иваново, Алексеевка хотууд, Алтайн Хязгаарын Барнаул, ОХУ-ын БН Буриад улс, Украйн улсын аж ахуйн нэгжүүд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилж Монголын бизнес эрхлэгч нартай уулзаж хамтран ажиллах аж.

Үзэсгэлэнд дараах чиглэлээр оролцох юм.

  • Трансформаторын засвар

  • Цай

  • Чихэр нарийн боовны үйлдвэрлэл

  • Хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа

  • Химийн бүтээгдэхүүний худалдаа

  • Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тахиа, хиам, өндөг, гурил, сүүн бүтээгдэхүүн

  • Хөрс боловсруулах техник туслах эд анги Алмазан зүсэгч 40 дээш төрлөөр

  • Гүний цэвэр ус

  • ХАА-н техник тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл

  • Орос-Монголын төмөр замын толь бичиг, сурах бичиг, альбом, компьютерийн сургалтын программ, төмөр замын байгууллагад зориулсан видеокино гм

  • Эрхүүгийн Төмөр замын сургууль

  • Аялал жуулчлал

  • Капиталист сэтгүүл

  • Сувилалын газар

  • Лазер гагнуур

  • Боловсрол

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД