Н.Батаа: Нийслэлийн төсөвт дарамт үүсгэж байна

2015 оны 10 сарын 09

Сүүлийн өдрүүдэд нийтийн тээвэрт үүсээд буй асуудалд нийтийн тээврийн хувийн хэвшлийн компаниуд болоод "Улаанбаатар смарт карт" компанийнхан өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Тодруулбал, нийтийн тээврийнхэн цахим системд шилжсэнээс хойш “Улаанбаатар смарт карт” компанийнхан орлогыг дутуу хуваарилж байгаа бөгөөд үүнээс болж ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, түлш, засвар үйлчилгээнд зарцуулах мөнгөгүй болоод байгаагаа хэлсэн юм.

Түүнчлэн цахим системд шилжсэнээс хойш өмнө нь олдог байсан орлогоос хоёр дахин бага орлого олж байгаа нь үйлчилгээний урсгал зардалд ч хүрэхгүй байна гэсэн бол “Улаанбаатар смарт карт” ХХК-иас автобус компаниудын олсон орлогыг өдөрт нь шилжүүлж байгаа гэх тайлбарыг хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 29-нөөс энэ сарын 02-ны өдрийг хүртэлх орлого буюу 10 тэрбум 775 сая төгрөгийг компаниудын дансанд шилжүүлж, орлогыг зохих журмын дагуу хуваарилсан байна.

Тэгвэл энэ асуудлаар өчигдөр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар удаа дараа ажил хаялт зарлаж, төрийг дарамталж, иргэдийг хохироож байгаа компаниудын гэрээг цуцалж, дараагийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах боломжтой гэх шийдвэрийг гаргасан. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 10 тэрбум 398 сая 574 мянган төгрөгийн орлогыг автобус баазуудад хуваарилсан бол нэмээд “Улаанбаатар смарт карт” компани нэг тэрбум орчим төгрөгийг гарган автобус компаниудад илүү хуваарилалт хийж байгаа аж.

Мөн автобус компаниудын орлогыг 7-8 хоногийн дараа шилжүүлж байна гэхэд “Улаанбаатар смарт карт” компанийнхан өдөр бүр бэлэн мөнгөний орлогыг нэг бүрчлэн тоолдог учраас 2-3 хоног зарцуулдаг ба Худалдаа хөгжлийн банкнаас тус компанийн дансанд орж ирсэн даруйд шилжүүлдэг гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батааагаас тодрууллаа.

-“Улаанбаатар смарт карт” компанийг автобус компаниудын орлогыг дутуу хуваарилж, төсвийн хөрөнгөөс завшсан гэх яриа гараад байгаа?

-Тийм зүйл байхгүй. “Улаанбаатар смарт карт” компани нь БНСУ-ын Сөүл хотын хөрөнгө оруулалтай компани бөгөөд Сөүл хотын ИТХ-ын шийдвэрээр Улаанбаатар хотод нийтийн тээврийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажилд зориулан хөрөнгө оруулалт хийсэн. Тус компанийг байгуулахад Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй ч 24 хувийг нь эзэмшдэг.

-Нийтийн тээврийн цахим системд шилжсэнээс хойш аж ахуйн нэгжүүдэд нийт хэчнээн төгрөгийг шилжүүлсэн бэ?

-Өнгөрсөн хугацаанд автобусны компаниудад 11 тэрбум 176 сая төгрөгийг шилжүүлсэн байгаа. Үүнээс гэрээнд заасан мөнгөн дүнгээс илүү шилжүүлсэн нь нэг тэрбум 817 сая төгрөг байна.

-Компаниудын удирдлагууд орлогыг ганцхан Худалдаа хөгжлийн банкаар шилжүүлж байгаа учир 2-3 хоногийн хугацаа алдаж байна гэж ярьж байгаа. Тиймээс банкны тоог нэмэх боломж бий юу?

-Болохгүй. Цахим картыг уншдаг систем нь Худалдаа хөгжлийн банкаар зохицуулагддаг. Мөн анх сонгон шалгаруулалтын тендерт “Улаанбаатар смарт карт” ХХК, Худалдаа хөгжлийн банк хамтарч оролцсон. Тэгээд нэмээд 30 гаруй хүнийг шинээр ажилд авч, бэлэн орлогыг 24 цагийн турш тоолж байгаа. Хамгийн гол нь иргэд бүгд картаа авчих юм бол бэлэн мөнгөний тоо багасч, ачаалал буурна гэсэн үг. Цаашдаа улам боловсронгуй болж, хүн амыг бүрэн хамарч чадах хэмжээнд очно. Миний түрүүн хэлсэнчлэн Сөүл хот энэхүү системийг нэвтрүүлэхэд 12 жилийг зарцуулсан байхад бид ердөө хоёрхон сар л болж байна.

-Автобусны жолооч, кондукторыг хэдэн төгрөгөөр цалинжуулж байгаа вэ?

-Жолоочийнх нэг сая 100 мянга, кондуктор 700 мянга, инженер техникийн ажилтанг 900 мянган төгрөгөөр цалинжуулж байгаа. Өнөөдөр Монголд ийм өндөр цалинтай үйлчилгээний систем ховор. Нэмээд шагнал, урамшуулал авдаг.

-Сэлгэн суулт тутамд нэг удаа зорчим тасалбарын үнийн 100 хувийг хөнгөлнө гэх яриа иргэдийн дунд тархсан. Энэ тухайд?

-Смарт картын системийг суурилуулахын тулд эхлээд 15 хоногийн туршилт хийсэн. Тэгээд хоёр дахь сэлгэн суултын хувийг 100 хувь хөнгөлнө гэх мэдээлэл буруу эх сурвалжаас гараад, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хүчтэй тархсан. Үүнийг хот санаачлаагүй, харин ч хамгийн боломжтой хувилбарыг олохын тулд туршилт хийсээр байгаа. Өнөөдөр төв 650 мянган зорчилтын 34.6 хувь нь сэлгэн суудаг гэсэн судалгаа гарсан. Үүнийг тооцоолоод нийслэл 60 хувиар хөнгөлнө. Тэгвэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийнхан 18 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэнэ гэж үзсэн бол Нийслэлийн тээврийн газраас 10.2 тэрбум төгрөгийн зардал гарна гэсэн тооцоо гаргасан. Энэ бүгдийг бид судалж байгаа. Хоёрхон сарын хугацаанд Нийслэлийн иргэдийн 70 хувь нь картын системд шилжинэ гэдэг чинь амжилт шүү дээ.

-Өчигдөр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар НИТХ-ын дарга Д.Баттулга эдгээр асуудал нь хотын төсөвт дарамт үүсгэнэ гэдгийг хэлж байсан?

-Мэдээж дарамт үүсгэж байна. Нөхөн олговрын 53 тэрбум төгрөг дээр нэмэгдээд 30 тэрбум төгрөгийн дарамт гарч ирж болзошгүй гэдгийг тооцоолж байгаа. Тооцоолоод НИТХ-аар нэгдсэн тайланг танилцуулна. Энэ оны төсвөөр хуучин системээр 104-105 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн салбарт зарцуулахаар тусгагдсан. Үүнээс яг одоогийн байдлаар 15 тэрбум төгрөг үлдсэнийг аж ахуйн нэгжүүдэд олгодог журмаар нь олгоно.

-Машин цагийн мөнгийг нэгдсэн байдлаар баталвал долдугаар сараас хойшхи хугацааны нөхөн олговрыг нэмж олгох уу?

-Бид аж ахуйн нэгжүүдийг яасан ч хохироохгүй. Өнгөрсөн долдугаар сараас хойш автобуснуудад машин цагийн мөнгийг 14 мянган төгрөгөөр тооцож олгож байсан бол одоо 30.000 төгрөг эсвэл 34000 төгрөг болвол үлдэгдэл зөрүү мөнгийг нөхөж олгоно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
174.16.201.236 Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч