Г.Маралмааг шүүх хуралд оролцох боломжтой гэж дүгнэжээ

2015 оны 10 сарын 07

Дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд болж байгаа билээ. Өглөө 10 цагт шүүх хурал эхэлмэгч Г.Маралмаа хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд улсын яллагч Д.Цолмон болсон хэргийн талаар уншиж, Т.Цогт, Г.Маралмаа нарт үүсгэсэн яллах дүгнэлтийг уншиж танилцуулжээ. Түүнд дурдсанаар гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу 15-25 жилийн хорих ял оноох аж. 

Үүний дараа шүүгдэгч Г.Маралмаа ухаан алдаж унасан бөгөөд өдгөө есөн сартай жирэмсэн ба төрөх эцсийн хугацаа нь энэ сарын 20-нд юм байна. Тиймээс яаралтай түргэн тусламж 103-ын эмч нар ирж үзлэг хийн, Г.Маралмааг “Шүүх хуралд оролцох боломжтой, биеийн байдал хэвийн” гэх дүгнэлт гаргасан байна. Ингэснээр шүүх хурал хэвийн үргэлжлэхээр болж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.11.134 ene emegtein eej bh erhiig ni hasah u yah bol