Өвөрхангай, Баянхонгор аймгийг эрчим хүчээр хангах цахилгаан станц бий болно

2015 оны 10 сарын 06

Өвөрхангай аймгийн Нарийн тээл суман дахь Баянтээгийн нүүрсний уурхайн орчимд найман МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын суурь тавих ёслол болсон байна. БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 25 сая ам.долларын өртөгөөр босох энэ нарны цахилгаан станц ашиглалтад орсноор Өвөрхангай, Баянхонгор аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах бас нэг эх үүсвэр бүрдэх юм.

Шавь тавих ёслолд УИХ-ын гишүүн А.Тлейхан, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Ганболд, Эрчим хүчний яамны БХЗГ-ын орлогч дарга С.Цэрэнжамц нар болон уг төслийг хэрэгжүүлэх Мон Корей инженеринг ХХК-ны захирал Б.Осоргарав нарын хүмүүс оролцож үг хэллээ.    

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД