Хяналтын зөвлөлөөр Монголбанкинд үүссэн өр, авлагыг хуулийн хүрээнд шийдвэрлэж ажиллана

2015 оны 10 сарын 06

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал өнгөрсөн сарын эцэст болж өнгөрсөн билээ. Тэгвэл тус хурлаар Хяналтын зөвлөлийн гишүүн Ч.Энхбаатарын Монголбанкинд үүссэн өр, авлага, түүний шалтгаан, барагдуулах талаар сүүлчийн дөрвөн жилд хийсэн ажилтай танилцсан талаарх сонсгол, Тамгын газраас Хяналтын зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хоёрдугаар улирлын байдлаар гаргаж ирүүлсэн тайланг сонсож хэлэлцэв.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан том өр авлагын үүссэн нөхцөл байдал, төлөгдөөгүй байгаа шалтгааныг нарийвчлан судалж, авлага барагдуулах ажлыг эрчимжүүлэх, төлөгдөх найдваргүй болсон зарим авлагыг хууль, эрх зүйн зохих актын дагуу тодорхой эх үүсвэрээр хаах боломжийг судлан хэрэгжүүлэх, Монголбанкны системийн болон дотоод үйл ажиллагаанаас шалтгаалан шинээр өр авлага үүсэх арга зам, бүх нүх сүвийг хааж ажиллах, өр авлага барагдуулах ажлыг цаашид Монгол Улсын холбогдох хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэж ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөмж болгосон байна. Хяналтын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч болон УИХ-ын Байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД