Л.Гүндалайгийн сонгуулийн “шоу” Эрдэнэтийн иргэдийг хохироов уу

2015 оны 10 сарын 06

Өнгөрсөн сарын 26-ны өдөр 11-р хорооллын ард Баян-Өндөр уулын доод хэсэгт газарт олгоно гэх мэдээллийг “Ард түмнээ хайрлая нам”-ын дарга Л.Гүндалай тараасан учир олон иргэн газар авна гэсэн шон хатгаж, гэр, майхан барьж суусан байна. Зарын дагуу 11.00 цагт сумын иргэд цуглаж эхэлсэн бөгөөд зар тараагч Л.Гүндалай тухайн газартаа 20.00 цагийн үед ирсэн байна. Тухайн үед тус сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд, газрын албаныхан ирж, “Иргэдэд газар өмчлүүлэх эрх түүнд байхгүй” гэдгийг Л.Гүндалайд сануулан, мэдэгдэх хуудас өгсөн боловч “Газрын албаны дарга н.Манлайбаатар энэ асуудлыг шийддэггүй” юм хэмээн үл ойшоосон аж. Түүгээр ч барахгүй иргэдийг “Хүссэн газраа очоод шон хатга. Хэдэн ч хүн байсан очоод ав. Зүгээр л очоод авцгаа. Эрдэнэтийн ногоон бүс хамаа байхгүй. Зориг, зүрхтэй нь авч, байхгүй нь явж унт” гэх мэтээр өдөөн хатгасан байна. Тиймээс өнгөрсөн сарын 30-ны өдөр цугласан иргэдийг цагдаа, Онцгой байдлынхан ирж албан хүчээр тараасан аж.

Үүнд дургүйцсэн 13 иргэн Зууны мэдээ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийсэн байна. Тэдний дунд Л.Гүндалай өөрөө ч сууж байсан бөгөөд тэдгээр иргэний хэлж буйгаар Баян-Өндөр уулын доод хэсэгт нийтдээ 130 гэр, 129 майхан барьсан байсан бөгөөд цагдаа, Онцгой байдлынхан ирчихсэн тэнд цугласан байсан иргэдийг хүчээр тарааж, заримд нь хүч хэрэглэж байсан гэнэ. Мөн барьсан гэр, майхануудыг Хог ачдаг машин дээр ачсан аж.

Уг нь тухайн хэсэг нь 2013 онд АИТХ-аас баталсан “Баян-Өндөр сумын гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-нд туссанаар 11-р хорооллын ард хэсэг нь хот орчмын “ногоон бүс” ангилалд багтаж нөөцөд авсан газар юм. Дээрх газар нь буюу Баянбулаг багийн нутагт байрлах “зээл”-ийн хэсэг нь манай хотын агаарын бохирдлын нэгдүгээр бүс гэж үздэг байна. Тухайлбал, тухайн хэсэгт одоо бий болоод буй суурьшил нь хотын агаарын бохирдолд нөлөө үзүүлэх хэмжээнд байгаа тул нэмж газар олгохгүй байхаар АИТХ-аас шийдвэрлэсэн байна. Мөн Баян-Өндөр хайрхан бол орон нутгийн тусгай хамгаалалттай уул. Гэтэл энэ бүхнийг тус намын дарга Л.Гүндалай үл ойшоож, өөрийнхөөрөө зүтгэжээ. Энэ нь Эрдэнэтийн иргэдийг ихээхэн хохироосон болохыг ч эх сурвалжууд хэлж байсан юм.

Тус хэвлэлийн бага хурлын үеэр иргэд “Бид чинь Монгол Улсын иргэд шүү дээ. Тиймээс бидэнд алга дарам газар эзэмших эрх байгаа гэж бодож байна. Ямартай ч би тэнд газартай болох л болно. Үүнийхээ төлөө ч тэмцэнэ”, “Төр засгийн удирдлагуудаас шударга байхыг шаардаж байна”, “Баян-Өндөр хайрханы орчимд юу ч хийхээр төлөвлөөгүй, хоосон газар байгаа. Тийм байхад ард иргэддээ алга дарам хашааны газар харамлах хэрэг юун” гэх мэтээр өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж байсан бол зарим нь эрхэм Л.Гүндалай өөрөө худал зар тарааж, иргэдийг өдөөн турхирч, тус аймгаас нэр дэвшихээ мэдэгдсэн даруйдаа дур мэдэн төрийн тусгай хамгаалалттай бүсэд газар олгоно хэмээн олон хүний ажлыг барсан хэрэг болоод өнгөрсөн төдийгүй Эрдэнэтээс зориудаар 10 гаруй хүнийг авчирч, хэвлэлийн бага хурал хийж, дахин шоудсан нь олон нийтийн бухимдлыг нэлээдгүй хүргэж байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.56.20.175 Нийтийг хамарсан эмх үймээн самуун өдөөн турхирч байгаа энэ хүнтэй хариуцлага тооцож болдгүй л юм байх даа.
172.56.20.175 tusgai hamgaalalt ene ter gej svrjignehee bolih heregtei ter gazar chin Mongol hvnd ugch boldoggvi gazaruu hyataduudad hadgalaad bgaa yumyy delhii niitiin jisheg ali boloh saikhan baigaltai gazaraa irged ni songood aimdarch bolood baina
  • 2015 оны 10 сарын 06
122.201.24.138 Гүндалай Гүнбалай болжээээ гэж ай хө эрдэнэтийн иргэ яасан ч гэнэн юмбэдээ