АСЕМ-д бэлтгэх ажлын хэсгийн дэд хороо хуралдлаа

2015 оны 10 сарын 06

Зам, тээврийн сайд М.Зоригтоор ахлуулсан АСЕМ-д бэлтгэх ажлын хэсгийн дэд хороо хуралдаж дууслаа. АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, Нисэх-Яармагийн чиглэлийн замын гэрэлтүүлгийг шинэчлэх болон Богд уулын арын 17.1 км замд шинээр гэрэлтүүлэг тавих, Сөүлийн гудамж, Дамдинсүрэнгийн гудамжны авто замуудыг шинэчлэх, Замын цагдаагийн газраас Маршалын гүүр хүртэлх авто замыг шинэчлэн өргөтгөх зэрэг ажлуудыг хийх юм.

Өнгөрөгч амралтын өдөр Зам, тээврийн сайд М.Зоригт Автозамчин залуучуудын холбооны залуусын санаачилгаар Нисэхийн тойргоос Яармагийн зам дагуух замын гэрэлтүүлгийг сольж, асалтын байдалтай танилцсан. Шинээр сольсон гэрэл нь эрчим хүч бага зарцуулдаг, цахилгааны хүчдэлээс шалтгаалж шатдаггүй, жигд гэрэлтүүлэгтэй гэхчлэн давуу талтай гэдгийг онцолсон юм. Замын энэхүү гэрэлтүүлгийг шаардлагатай гэж үзвэл замын үлдсэн хэсэг болон Богд уулын арын замын гэрэлтүүлэгт ашиглаж болох юм гэдэг саналыг Ажлын хэсгийн дэд хорооны хуралдааны үеэр Зам, тээврийн сайд М.Зоригт хэлсэн юм. 

Дашрамд дурдахад, АСЕМ-д бэлтгэх ажлын хэсгийн дэд хороо нь АСЕМ-ийн уулзалтын зам тээвэр, харилцаа холбоо, нисэхийн чиглэлийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Sohorson bish zabshib gegcheer yaraltai buteen baiguulalt hiigeed ehleh ny. Ajiliin undur amjilt husie.