Швейцарийн Холбооны Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилттэй танилцана

2015 оны 10 сарын 05

Сангийн сайд Б.Болор, Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жан-Жак де Дарделийг энэ сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав.

Сайд нар хоёр улсын эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны боломж, бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг даван туулахад Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, төсвийн бодлого, төлөвлөлтийн талаар санал солилцов.

Сангийн сайд Б.Болор Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын хөгжлийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Монгол Улсад нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэх” төсөл, хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэх “Засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах хөтөлбөр-II шат”, “Тогтвортой амьжиргаа төсөл- III шат” төслүүдэд буцалтгүй тусламж олгох болсонд талархал илэрхийлэв.

Харин Элчин сайд энэ сарын 5-8-ны өдрүүдэд Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд Швейцарийн Холбооны Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилттэй орон нутагт очиж танилцах юм.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД