Зүүнхараад нийт 30 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгджээ

2015 оны 10 сарын 05

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 15.8 км хатуу хучилттай авто замын нээлт болж өнгөрсөн байна. Нээлтийн арга хэмжээнд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нар болон орон нутгийн удирдлагууд, бусад холбогдох албаны хүмүүс оролцсон аж.

Энэхүү замыг концессийн гэрээгээр нийтдээ 10.8 тэрбум төгрөгийн төсвөөр барьсан бөгөөд гүйцэтгэгчээр “Замын битум” ХХК, зөвлөхийн хяналтын баг “АЗЗҮ” ХХК-иуд тус тус ажиллажээ. Дотоодын компани барьж, товлосон хугацаандаа хүлээлгэн өгсөн 15.8 км хатуу хучилттай авто зам Зүүнхараачуудийн олон жилийн хүсэл байсныг энэ үеэр орон нутгийн удирдлагууд, иргэд онцолж байжээ.

Энэ үеэр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэлэхдээ "Зүүнхараачуудын олон жилийн хүсэл нь өнөөдөр биелж байна. Мандал сумын 15.8 км хатуу хучилттай авто замыг асар богино хугацаанд тавилаа. Энэ замыг барихад оролцсон их хурлын гишүүд, “Замын битум” ХХК-ийн хамт олон, аймаг, орон нутгийн удирдлагуудад баярлалаа гэж хэлмээр байна. Энэ зам Монгол Улсын Засгийн газрын концессийн гэрээгээр баригдаж байгаа замуудын нэг. Зүүнхараагийн хотжилтын хүрээнд хийгдэж байгаа маш олон ажлын нэг нь энэ удаагийн хатуу хучилттай зам юм. Хотжилтын асуудлыг дэд бүтэцгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ онд Зүүнхараад 30 гаруй тэрбум төгрөгийн ажил хийгдлээ" гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.72.247.249 Setgegdel tun undur baina.