321.4 тэрбум төгрөгийн үнэт цаас үлджээ

2015 оны 10 сарын 05

Монголбанк нэг долоо хоногтой 129 тэрбум төгрөгийн төв банкны үнэт цаасыг 13.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан байна. Ингэснээр өнөөдрийн буюу энэ сарын 05-ны байдлаар нэг долоо хоногтой төв банкны үнэт цаасны үлдэгдэл 321.4 тэрбум төгрөг болж байгаа хэмээн Монголбанкнаас мэдээллээ.

Дашрамд сануулахад, нэг долоо хоногийн хугацаатай төв банкны үнэт цаас нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД