Монгол, Казахстаны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болно

2015 оны 10 сарын 05

Монгол-Казакстан хоёр улсын эмэгтэйчүүд нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хувийн хэвшил, олон нийтийн салбарт хэрхэн манлайлж ажиллах талаарх туршлага хуваалцах бизнес уулзалтыг хийх гэж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, МҮХАҮТанхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран зохион байгуулж буй тус уулзалтад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Казакстан улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Koblandin Kalybek, Какзакстан улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудал, хүн амын бодлогын үндэсний комиссын гишүүн Сауле, Танхимын дарга хатагтай М.Оюунчимэг нарын хүндэт зочид төлөөлөгчид оролцохоос гадна хоёр улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд харилцан туршлага солилцоно. Мөн уулзалтын үеэр хоёр орны бараа бүтээгдэхүүний мини үзэсгэлэн гарна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД