”Зарим сайд нарын эрх мэдэл цуглуулахаар улайрах нь хэрээс хэтэрлээ”

2015 оны 10 сарын 05

Нийслэлийн Засаг дарга дарга Э.Бат-Үүл болоод Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайхан.билэг, УИХ-ын дарга З.Энхболд нарт ил захидал илгээжээ. Тус захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, 62 дугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллагад тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх...” уг зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” хэмээн заасан нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн зарчим болдог билээ. Эдгээр зарчим нь эрх мэдлийг хэт төвлөрүүлдэг захиргаадалтын дэглэмээс иргэдээ хамгаалахад чиглэсэн ардчилсан тогтолцооны амин сүнс болсон үнэт зүйл юм.
Харамсалтай нь ардчиллаар овоглосон ч ардчиллын тухай огтхон ч ойлголтгүй зөвлөлт маягийн сэтгэлгээнээсээ салаагүй эрх мэдлийн шуналтай зарим сайд нар алхам бүртээ эрх мэдэл цуглуулахаар улайрах нь хэрээс хэтэрлээ.

Тэд өөрсдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхдээ нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг булааж, хуулиар олгогдсон үүргээ зөрчиж, төсвийнхөө ачааллыг нутгийн өөрөө удирдах байгууллагад үүрүүлэх асуудлыг “хуульд нэмэлт өөрчлөлт оруулах”, төсөв санхүүгийн эрхийг нь хязгаарлах замаар шийддэг муу зуршил тогтлоо.  Ийм хэдэн жишээ дурдья.

2012 онд орон нутгийн байгууллагын үндсэн үүргийн нэг болох  хүн амын хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог  босоо удирдлагад шилжүүлж,  ажлын байр, иргэдийн амжиргааны орлогын түвшинг нэмэгдүүлэх ажлыг нэгдсэн бодлогоор хангах бололцоогүй болгосон.

2013 оноос өмнө Хүн ам, нийгмийн хөгжлийн сайдын багцад тусган баталдаг  нийгмийн халамжийн сангийн зардлаас 2013 онд 76.6 тэрбум, 2014 онд 83.8 тэрбум, 2015 онд 92.2 тэрбум төгрөгийг хуульд өөрчлөлт оруулах замаар нийслэл рүү шилжүүлж,  жилээс жилд өсөн нэмэгдэх нүсэр зардалтай салбарын санхүүжилтийг орон нутагт үүрүүлсэн.

2014 онд салбар бүрийн сайдын багцаас санхүүждэг байсан оюутан, сурагч, цагдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардлын нөхөн олговор болох 53.1 тэрбум төгрөгийг 2015 оны нийслэлийн төсвөөс гаргуулах болсон.   

2015 оны төсөв хэлэлцэх явцад боловсрол, соёл, биеийн тамир, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд зориулан баталдаг 280.4 тэрбум төгрөгийг мөн л нийслэлийн төсвийн суурь зардалд тусгаж, нийслэлээс санхүүжүүлэхээр Засгийн газраас оролдож, эцсийн мөчид арга буюу больсон билээ.

Засгийн газрын энэ мэт санаархал нь даамжирсаар эцэстээ орон нутгийн өөрөө удирдах ёс, бие даасан байдлын  эдийн засгийн үндэс болсон орон нутгийн өмчийг үгүй болгож зөвхөн төрийн өмч болгох  зорилго бүхий  хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байна. Монголчууд бид “амины малыг нийгэмчилж, артель, хоршооллын өмчийг улсын болгосныгоо социалист өмчийн харилцаа яллаа” хэмээн тунхаглан зарлаж,  эдийн засгийн хамгийн үр ашиггүй, үрэлгэн тогтолцоог бүрдүүлсэн хуучин цагийн  гашуун туршлагаа мартах учиргүй. 

Аливаа  өмч хувь эзэнтэй байж,  олон газар,  олон цэгт зөв оновчтой бизнесийг үүсгэж,  тэр талбартаа өрсөлдөөн бий болгож, төдий чинээгээр ард иргэдийн амьжиргаа, амьдрал ахуйд тус нэмрээ өгдөг нь маргашгүй үнэн билээ. Орон нутаг ил тод ажиллаж, иргэддээ төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлж, иргэдийнхээ оролцоотойгоор тулгамдсан асуудлаа шийдвэрлэдэг чадавхиараа өрсөлддөг байх учиртай.
Хэрэв та бүхний энэ “санаачилга” үр дүнгээ өгөхгүй бол дараагийн алхам нь хувийн өмчийг төрийн болгох арга зам руу шилжих үү.
Засгийн газрын санаачилсан энэхүү  хуулийн төсөлд төрийн өмчийг Засгийн газар өмчилнө, харин аймаг, нийслэл зөвхөн өмчийг ашиглах, эзэмших эрхтэй байхаар заажээ. Энэ тохиолдолд аль нэг сум, хорооны  цэцэрлэг, сургуулийг засварлъя,  ажиллахгүй зогссон худгийг  акталъя,  худалдъя, ажилд оруулъя гэх тоолонд  Засгийн газрын зөвшөөрлөөр хөдөлдөг болох юм байна. Нэг ёсондоо Засгийн газрын “амыг” харж суудаг,  хүнд суртлыг даамжруулсан  тогтолцоо үүнээс үүдэн  дахин сэргэх нь.
 
Ийм төрийг иргэд  хүлээн зөвшөөрөхгүй.  Ухаалаг, хүнд сурталгүй, түргэн шуурхай ажилладаг,  иргэд, орон нутгийн идэвх санаачилгыг дэмждэг,  сайн засаглалтай төр гэж үзэхгүй нь лавтай.  

Төрийн өмчийг хумьж нэгтгэх бус харин улам задлах ёстой. Цаашлаад аймаг, нийслэл, хот суурин, дүүрэг, хороо  өөрийн өмчтэй,  хөгжлийн бодлоготой, нэрээрээ хаяглах брендтэй байсан цагт   хөгжлийн зөв гарц нээгдэнэ.  Үүний төлөө хүмүүсээ сургах, чадавхжуулах нь  төр засгийн  өмнө тулгамдсан гол асуудал болоод байна.

Тиймээс хүндрэл бэрхшээлийг өнгөрсөн үе  рүүгээ ухрах замаар  бус, шинийг эрэлхийлж, орон нутаг, иргэдийнхээ идэвх санаачилгыг хөхиүлэн дэмжих аргаар  давах нь зөв шийдвэр бус уу.  

Иймд Та бүхнийг “ТӨРИЙН ӨМЧИЙН” тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаасаа өмнө аймаг, нийслэл болон бусад орон нутгийн ИТХ, нутгийн захиргааны байгууллагуудаас саналыг нь авч тусгахыг шаардаж байна.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
166.137.136.64 Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч