52 сая төгрөгийг ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцийг дахин төлөвлөхөд зарцуулна

2015 оны 10 сарын 05

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/782 дугаар захирамжаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэх орон сууцны хорооллын 34, 35 дугаар байр, хоёрдугаар хорооны 53, 54 дүгээр байр, 12 дугаар хорооны 39 дүгээр байруудыг дахин төлөвлөж барилгажуулна. Тус орон сууцны барилгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглож, холбогдох тусгай зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлэв.

Заагдсан байршилд барилгажилтын төслийг боловсруулах үнэ болох 52 сая 425 мянган төгрөгийг шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсвийн зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, барилгажилтын төсөл боловсруулах ажлыг зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авч, хэрэгжүүлж ажиллахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болголо

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД