Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болно

2015 оны 10 сарын 02

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ХК, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ХК, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК-иудын ээлжит бус хурал энэ сарын 28-ны өдөр 10:00 цагт Төрийн өмчийн хорооны хурлын танхимд болно. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгэнэ. 
Тус хурлаар “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ХК, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ХК, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК-ийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмж хувьцаа гаргах асуудлыг хэлэлцэх юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД