Өвөлжилтийн бэлтгэл явц 85 хувьтай байна

2015 оны 10 сарын 02

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явцын талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрээр, дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж, ялангуяа жилийн туршид орох хур тунадасны хуваарилалт өөрчлөгдөн, гэнэтийн хүчтэй аадар бороо, цас, хуй салхины давтамж нэмэгдэх болсон, мөн манай улсын олон жилийн цаг агаарын хандлагаас харахад бичин жил хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн өвөлжилтөнд хүндрэл учруулж ирснийг харгалзан Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэлийг хангахад онцгой анхаарал тавьж байна. Тухайлбал, 

Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс боловсруулан гаргаж олон нийтэд тархаасан энэ оны 4 дүгээр улирлын цаг агаарын төлөв байдлын таамаглалын мэдээллээс үзвэл энэ намар, өвлийн эхний сарын цаг агаарын байдал тогтвортой бус, ялангуяа 12 дугаар сард нутгийн ихэнх хэсэгт олон жилийн дундачаас ахиу цас орох төлөвтэй байна. Иймд ус цаг уурын хүрээлэнгээс нийт малчдад хадлан тэжээл бэлтгэх, татаж байршуулах, отор нүүдлийг ахиу цас орж, даваа гүвээний зам хаагдаж болзошгүй нөхцөл тулгарахаас өмнө зохион байгуулах нь зүйтэй гэсэн  сэрэмжлүүлэгийг гаргаж орон нутгийн засаг захиргаа болон олон нийтэд хүргүүлсэн.

Эрчим хүчний салбарын бэлтгэл ажлын явц. Эрчим хүчний салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын 3 үндсэн чиглэлээр арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн тоноглолын их засварын ажлын гүйцэтгэл 90.0 хувьтай байна.

Төвийн бүсийн эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнуудын  хэмжээгээр энэ 9 дүгээр сарын 20-ны байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60 хувьтай байна. Дулааны цахилгаан станцуудын гадна талбай дээрхи нүүрсний нөөцийн хэмжээ 296.5  мянган тонн буюу өвлийн их ачааллын үед зарцуулагдах хоногоор тооцвол 11.7 хоногийн нөөц бэлтгээд байна.

Төвлөрсөн хот, суурин газруудын хэрэглэгчдийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дулааны эрчим хүчээр хангаж эхэлсэн ба 9 сарын 20-ны байдлаар Улаанбаатар хотын нийт хэрэглэгчдийн 88 хувийг, Дархан болон Эрдэнэ хотын нийт хэрэглэгчдийн нийт хэрэглэгчдийн 100.0 хувийг, Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Булган, Сүхбаатар, Завхан, Төв, Увс аймгийн төвүүдийн хэрэглэгчдийн 80 хувийг тус тус дулаанаар хангаад байна.

Хөдөө аж ахуйн салбарын өвлийн бэлтгэл ажлын явц. Засгийн газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвс, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс одоогийн байдлаар 10.5 мянган тонн өвс, 1.2 мянган тонн тэжээл бэлтгэж, хадлангийн бэлтгэл 65.9 хувьтай, тэжээл бэлтгэл 63.0 хувийн гүйцэтгэлтэй байна. Говьсүмбэр, Орхон, Өмнөговь, Дорноговь аймгууд сайн бэлтгэсэн, бусад аймгууд хадлангийн татан авалтаа хийж дуусаагүй, тэжээлийн хувьд худалдан авалтын сонгон шалгаруулалтын ажил явагдаж байна.

Уур амьсгалын хуурайшилт, гантай болон гандуу байснаас ургац алдсан үр тарианы чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээл, рапсын шахдасыг улс, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авч, малын тэжээлийн нөөц бүрдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэж, зохих хөрөнгийн эх үүсвэрийг гаргахаар тогтсон. Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, тэжээлийн цэг, салбаруудад малын хүчит тэжээл худалдан авч байршуулахад 2,0 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэж, улсын нөөцийн өвс, тэжээлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ намрын ургацын урьдчилан балансаас тооцоход гурилын үйлдвэрүүдэд шилжиж буй улаанбуудайнаас 58.0 мянган тонн хивэг, 12.6 мянган тонн багсармал тэжээл үйлдвэрлэгдэж, тариалалтаас 53.0 мянган тонн ногоон тэжээл нийлүүлэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь малын хүчит тэжээлийн дотоодын хэрэглээг хангах боломжтой гэж үзэж байна.

Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар ирэх өвөл, хавар нийт нутгийн 60 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 40 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна. Даац олон дахин хэтэрсэн аймгуудын (Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор) ихэнх сумд, бусад(Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий) аймгуудын зарим сумын урьдчилсан байдлаар 15.0 мянган өрхийн 3.5 сая малыг сум болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай бүс нутгуудад өвөлжихөөр байна.

Оны эхний 9 сарын байдлаар мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ 85.0 хувьтай, малын бруцеллёз, цэцэг, галзуу, цусан халдварт, сахуу өвчнөөс  сэргийлэх арга хэмжээний тарилга, паразиттах өвчнөөс сэргийлэх намрын угаалга, туулгалт, шүлхийн вакцинжуулалтын ажил энэ 10 дугаар сард хийгдэж дуусна. Одоогийн байдлаар манай улс гоц халдварт өвчний хувьд тайван байна.

Малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац, малын тарга хүч авалтаас хамааран энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлын гол нэг асуудал нь махны экспортыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.  Манай улсын хувьд 128.5 мянган тонн мах экспортлох боломжтой тооцоотой байна.

Засгийн газрын 2015 оны 321 дүгээр тогтоолоор махны нөөц бүрдүүлэх болон экспортын зориулалттай мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд  нийт 180.0 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Хөрш орнуудад гаргах махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ болон ОХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Цаашид махны экспортын квотыг нэмэгдүүлэх талаар Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд хандаад байна.

Энэ 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийтдээ 100.4 мянган га-гаас 83.8 мянган тонн үр тариа авч, ургац хураалтын явц 33.8 хувьтай, хүнсний ногооны хураалт 68.1 хувьтай үргэлжилж байна. Ургац хураалтын ажил 10 дугаар сард багтаж дуусах төлөвтэй байна. Ургац хураалтын дүнг үндэслэн 100.0 мянган тонн хүнсний улаанбуудай, 20 хүртэл мянган тонн үрийн улаанбуудайн нөөц бүрдүүлэхэд шаардагдах 80.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Импортоор авах хүнсний болон үрийн буудайг гадаад талдаа нэг цонхны бодлогоор хэрэгжүүлэх, харин дотоод талдаа Тариаланг эрхлэлтийг дэмжих сан болон дотоодын гурилын үйлдвэрлэгчдийн хамтарсан хэлцэлээр хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна.

Эрүүл мэнд, боловсролын салбарын бэлтгэл ажлын явц. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 85 хувьтай байна. Алслагдсан сум, багийн иргэдэд үзүүлэх яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслээр 100 хувь хангагдаж, Улаанбаатар хотын есөн эрүүл мэндийн байгууллагад, 18 аймагт нийт 47 түргэн тусламжийн автомашиныг олгох ажил ханган нийлүүлэлтийн шатандаа явагдаж байна. Боловсролын салбарын хувьд их засварын ажил 96.5 хувийн хэрэгжилттэй, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 99.0 хувьтай байна. Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хийх шаардлагатай 52 сургууль, 40 цэцэрлэг, 8 дотуур байр, 15 соёлын салбарын байгууллага, 2 спорт заал байна. Эдгээр обьектын засварын ажилд 7.7 тэрбум төгрөг шаардагдаж байна. Уурын зуухны эвдрэл гэмтэл, дулааны өрийн улмаас халаалтаа авч чадаагүй боловсролын салбарын харьяа 62 байгууллага байна хэмээн гишүүдэд мэдээлсэн.

Мөн мэдээллийнхээ төгсгөлд, манай улсын эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа энэ үед малын зүй бус хорогдол, эндэгдэлгүй өвлийг өнтэй давж, хэвийн үйл ажиллагаагаа алдахгүй байх нөхцөл боломжийг хангах явдал бол иргэд, малчид, байгууллага, аж ахуйн нэгж бүрийн өөрсдийн хүчин чармайлт, хариуцлагаас ихээхэн хамаарах учраас энэ завшааныг ашиглан нийт иргэд, малчид, байгууллага, аж ахуйн нэгжид үлдэж буй богино хугацаанд өвлийн бэлтгэлээ цаг алдалгүй сайтар ханган ажиллахыг уриалж байна хэмээв.

Үүний дараа Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийг төлөөлж Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт үг хэлсэн. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
71.33.195.206 Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч