Урсгал тэнцэл 358.5 сая ам.долларын алдагдалтай гарчээ

2015 оны 10 сарын 02

Урсгал тэнцэл 358.5 сая ам.долларын алдагдалтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс алдагдал 72 хувиар буурсан. Үүнд, барааны гадаад худалдааны дансны ашиг 3 дахин буюу 662.7 сая ам.доллараар өсч, үйлчилгээний гадаад худалдааны алдагдал 47%-иар буюу 512.2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 640.6 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 37 хувиар буюу 173.0 сая ам.доллараар өссөн үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох багцын хөрөнгө оруулалтын урсгалаар тайлбарлагдаж байна. Бусад хөрөнгө оруулалтын алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 69%-иар буюу 324.4 сая ам.доллараар буурсан нь байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД