100 хар үйл явдлыг нэрлэхээр болжээ

2015 оны 10 сарын 02

Монголын Залуучуудын Холбооноос Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хурлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан. Уг хурлаар Үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүдийн саналд үндэслэн “ХАР, ЦАГААН ЖАГСААЛТ” гаргах, жагсаалттай холбоотой журам гаргахыг тогтоолоор баталсан юм. Тиймээс өнгөрсөн сарын 29-нд Үндэсний Залуучуудын Зөвлөлийн II хурал зохион байгуулагдсан ба төлөөлөгчдийн олонхийн саналаар Хар, цагаан жагсаалтын журмыг баталж, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахаар болоод байна.

Тэгвэл өнөөдөр Монголын Залуучуудын Холбоо Хар, цагаан жагсаалт болон “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Хар, цагаан жагсаалт гаргахдаа 1992 оноос 2016 оны УИХ, орон нутгийн сонгуулийн өдөр хүртэл болсон, Монголын болоод ард түмний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын эсрэг 100 хар үйл явдлын жагсаалтыг олон нийтээр нэрлүүлэхээр болсон байна. Уг “100 хар үйл явдал”-ыг олон нийтийн санал асуулгаар тодруулах бөгөөд нэгдүгээрт онлайн буюу олон нийтийн цахим сүлжээ, хоёдугаарт МЗХ-ны нээлттэй шилэн системийг ашиглан олон нийтээр нэрлүүлэх аж. Мөн судалгааны байгууллагууд болох Монголын Түүхийн хүрээлэн, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллагууд оролцож салбартаа болсон хар үйл явдлыг нэрлэн дээрх “100 хар үйл явдал”-ын жагсаалтанд оруулах юм байна. Ийнхүү жагсаалт гарсны дараа тэрхүү үйл явдалд холбогдсон улс төрч, төрийн албан хаагчдын нэрсийг “ХАР ЖАГСААЛТ”-д оруулах бөгөөд уг жагсаалтад орсон нэр дэвшигчдийг УИХ болон орон нутгийн сонгуулиар саналаа өгөхгүй байхыг уриалах замаар энэ ажил өрнөх нь. Харин “Цагаан жагсаалт” -нд улс эх орондоо ихийг хийж бүтээсэн, цаашид ч хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн, бүтээлч, итгэл хүлээхүйц нэр дэвшигчдийн нэрсийг оруулах бөгөөд тэрхүү жагсаалтанд орсон нэр дэвшигчдийг дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

Уг ажил нь өнөөдрөөс эхлэн 2016 оны УИХ, Орон нутгийн сонгууль хүртэл үргэлжлэхээр болсон байна. Мөн уг хар жагсаалтыг гаргах болсонтой холбогдуулан “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх болсноо мэдэгдсэн ба Монголын мянга мянган залуус цаашлаад эрдэмтэн судлаачид, ахмадууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, Намын дэргэдэх залуучуудын байгууллага, Олон улсын байгууллагуудыг уг хөдөлгөөнд нэгдэхийг уриаллаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.76 уг нь залуучууд ингэж сэтгэж ажиллах ёстой юм.оройтсонч гэсэн яахав. хар жагсаалтанд оруулах улс төрчдийг аль болох хурдан гаргая. энэ удаа эрүүл сонгууль явуулах юмсан. энэ улс орон болохоо байлаа шүү ард түмэн минь
202.179.6.78 1.улаанбаатарын газар болгоныг зарж баяжсан ЭНХБОЛД2.бадамжу най3.архи угжсан Батхүү