Дэлхийн багш нарын өдөрт: УУРЛАДАГГҮЙ БАГШ

2015 оны 10 сарын 02

“Хашийг эс засвал сав болохгүй, хүнийг эс засвал эрдэм сурахгүй“ гэдэг ардын мэргэн үг бий. Гагцхүү энэхүү үүрэг нь багш хэмээх хүнд ногдсон билээ. Польшийн нэрт сурган хүмүүжүүлэгч Януш Корчакийн нэгэн тэмдэглэлд хүүхдийн оюуны ертөнцийг хүндэтгэх хэрэгтэй, харин тэгэхдээ хүлцэнгүй хандахгүй байх тухай дурдсан байдаг. Түүний мөн чанарт багш нарыг гүнзгий нэвтрэх хэрэгтэйг ч мөн дурдсан байдаг. Тиймдээ ч өнөөдөр багш цаг тутамд өөрсдийгөө мэдлэгээр цэнэглэж, шинэ зүйлийг эрж айж, эрэлхийлж байдаг. Тиймдээ ч жил бүрийн аравдугаар сарын 5-нд багш нарын алдрыг дуурсаж, Дэлхийн нийтээрээ багш нарын өдрийг тэмдэглэдэг билээ. Иймээс манай сурвалжлах баг багш нарын баярыг тохиолдуулан дөрвөн өөр ертөнцтэй, дөрвөн багшийн амьдрал, тэдний шавь нарын өрнүүн нэг өдрийг сурвалжлахаар зорьсон юм.

Хүүхэд бүрийн төлөө сэтгэл зориулан ажилладаг багш

Эхний зочин маань Налайх дүүрэгт ажиллаж амьдардаг. Хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн багшийн бүтээл, арга технологийг дэмжин, суралцагчдын төлөвшилд гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийг эрхэм зорилгоо болгодог “Эрдмийн оргил” цогцолбор сургуульд зочиллоо. Энэ сургууль 1971 онд II найман жилийн сургууль нэртэйгээр байгуулагдаж 2008 оноос "Эрдмийн оргил” цогцолбор сургууль болон сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа аж.


 Эхлээд бид  сургуулийн захирал О.Оюунтуяатай уулзаж, өөрсдийн зорилгыг танилцуулахад “Манай сургуульд чадварлаг, дүүргийнхээ шилдэг нь болсон багш нар олон бий. Бүгдийнх нь багшлах арга барил өөр боловч тэр дундаас онцгойрч чаддаг нэг багш байгаа. Хэдийгээр залуу багш нарын тоонд багтах боловч Монгол Улсын боловсролын салбарт өөрийн хувь нэмрийг оруулж, хүүхэд бүрийн төлөө ажилладаг хүн” хэмээн Ж.Энхжаргал багшийг танилцуулсан юм.

Түүний хэлсний дагуу өрөөнд нь хүлээж суухад “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн сургалтын менежер Ч.Одонтуяа “Ж.Энхжаргал багш маань хамт олондоо нэр хүндтэй, багш, ажилчдын дунд тэргүүн эгнээнд явдаг, сургуулийнхаа шилдэг багш нарын нэг юм. Тэрбээр 11 дүгээр анги даан багшилж байгаа. Энэ ангиа долдугаар ангиас нь эхлэн авсан. Голчлон ахлах ангийнханд монгол хэл, уран зохиолын хичээл заадаг. Сүүлийн жилүүдэд монгол хэлний хичээлийг хөгжүүлэх, түүгээр дамжуулж эх хэлээрээ зөв ярих, бичих чадварт хүүхдүүдийг сургахын тулд олон арга туршиж, хэрэглэж, өөрийн гэсэн заах арга зүйтэй болсон” хэмээн хэлсэн юм.

Мөн 2014-2015 оны хичээлийн жилд түүний хувьд амжилт бүтээлээр арвин жил болж өнгөрчээ. Харин энэ хичээлийн жилд нийслэлийн багш, сурган хүмүүжүүлэгчдэд өөрийнхөө заах арга барилыг түгээн дэлгэрүүлж, дүүргийн хэмжээнд мөн судалгаат хичээлийг зохион байгуулсан гэнэ.

Энэ хичээлийн жил Ж.Энхжаргал багш Нийслэлийн багш, сурган хүмүүжүүлэгчдэд өөрийнхөө заах арга барилыг түгээн дэлгэрүүлж, дүүргийн хэмжээнд  судалгаат хичээл зохион байгуулсан байна. 

Сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалтын босго нь монгол хэлний шалгалт байдаг. Эхлээд монгол хэлний шалгалт өгч байж бусад шалгалтандаа орох эрхтэй болдог. Өнгөрсөн жил тус сургуулийн сурагчид 98.7 хувийн амжилттай ЭЕШ өгчээ. Мэдээж үүнд Ж.Энхжаргал багш тэргүүтэй “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн багш нарын гавьяа, зүтгэл байгаа юм.

“Том хүн”

Сургалтын менежерийн яриаг сонсож суухдаа нэгэн хүчирхэг хүний дүрийг сэтгэлдээ буулгаж амжлаа. 10 орчим минутын дараа сурвалжлагын минь баатар болох нэгэн бүсгүй өрөөнд орж ирлээ. Энгийн даруу хэрнээ зөөлөн харцтай, нүдэнд дулаахан энэ бүсгүй бол “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ж.Энхжаргал юм.

Энэ бүсгүй амьдралынхаа 19 жилийг боловсролын салбарт тэр дундаа амьдралд хөл тавих гэж хичээж буй хүүхдүүдэд зориулжээ. 1997 онд МУИС-ийг монгол хэлний багш, судлаач мэргэжлээр төгссөн залуухан боловсон хүчин Налайх дүүрэгт ирж байжээ. 101 дүгээр сургуулиас ажлын гараагаа эхэлж, гуравдугаар ангийн хүүхдүүдэд анх хичээл зааж байсан гэнэ. Удалгүй энэ сургуулийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж “Голомт” цогцолбор болоод, дараа нь дахин “Голомт”, “Эрдмийн оргил”  хоёр цогцолбор сургуульд хуваагдсан байна.  Ж.Энхжаргал одоо 11-4 ангийн багш.

Оюутны ширээнээс ажлын талбарт гараад, дөнгөж багш болоод ирж байхдаа тэрбээр хөгжилтэй ч гэх юм уу нэг алдаа гаргаж байсан гэнэ. Тодруулбал, өглөөний шуурхай хурал дээр захирал шинэхэн багшийг танилцуулж, нэрийг нь дуудахад тэрбээр босолгүйгээр хурлын ширээний араас зүгээр л гараа өргөөд “Би” хэмээн хариулж байсан аж. Тэр үед захирал багш маань “Яасан том хүн ирээ вэ?” гээд шоолж байсан санагдана хэмээн ярьсан юм.

“Нууц авьяасаа хөгжүүлж, сурагчидтайгаа хамт өссөн”

“Бага ангийн мэргэжлийн багш дутагдалтай болохоор анх намайг гуравдугаар ангийнханд хичээл заах хэрэгтэй гэсэн. Би их сургуульд зөвхөн монгол хэл, утга зохиолын чиглэлээр сурсан болохоор өөр төрлийн хичээл заах мэдлэг надад байгаагүй. Гэтэл бага ангийн багш нар бүх хичээлээ өөрсдөө заах учиртай. Би тэрийг ч мэдэхгүй анхны өдрөө их “шоконд” орж байлаа. Дараагийн өдрөөс нь орчиндоо дасаж математик, зургийн хичээл орж, дуу ч дуулаад эхэлсэн дээ” гэж Ж.Энхжаргал багш ярив.

“Миний анхны шавь нар одоо бүгд аав ээж болчихсон, амьдралд хөлөө олчихсон сайн сайхан явааг харахаар бахархдаг юм. Одоо бодоод байхад, би шавь нартайгаа их ойр дотно байсан юм шиг ээ. Зун, намар, хаврын улиралд нутгийнхаа байгалийн сайханд хүүхдүүдээ хөтөлчихөөд явган аялал их хийдэг байлаа. Бас хүүхдүүдийнхээ голд нь орчихоод дуулвал дуулж,  бүжиглэвэл бүжиглээд л хөөрч явсан.

 Хүүхдүүдийнхээ голд нь орчихоод дуулвал дуулж,  бүжиглэвэл бүжиглээд л хөөрч явсан.

Жаахан байхдаа надад загнуулаад л, хичээлээ хийхгүй байна гээд зэмлүүлж байсан хүүхдүүд өнөөдөр эмч, сэтгүүлч, цагдаа, банкны мэргэжилтэн, төрийн албан хаагч болчихсон явааг хараад “Би ямартай ч, өөрийнхөө чадах бүхнийг хийж дээ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг л юм. Одоо ч гэсэн тэр хүүхдүүд минь надтай уулзаад “Танд загнуулж байсан үе үнэхээр сайхан байж дээ. Тухайн үед багш муухай, дандаа загнаж байдаг гэж боддог байсан ч өнөөдөр танд загнуулж суух л хамгийн сайхан байж” гэж ярьдаг” хэмээн нүүр дүүрэн инээмсэглэх түүнээс эрч хүч, эерэг энерги түгэх шиг санагдсан.

Гэгээлэг бас хэцүү мэргэжил

Багаасаа л айлын хүүхдүүдтэй тоглохдоо багшийн дүр сонгодог байсан түүний хувьд өөр мэргэжил эзэмших тухай төсөөлж ч байгаагүй гэнэ. Аав, ээж болон хоёр эрэгтэй дүүгээ хувцасны шүүгээний өмнө суулгачихаад өөрийгөө багш хэмээн төсөөлж хичээл заадаг байсан тэрбээр энэ мэргэжлийг хорвоогийн хамгийн гэгээлэг хэрнээ хүнд мэргэжлүүдийн нэг гэж тодорхойлсон.

Аав, ээж болон хоёр эрэгтэй дүүгээ хувцасны шүүгээний өмнө суулгачихаад өөрийгөө багш хэмээн төсөөлж хичээл заадаг байсан

Учир нь хүүхдийг зөвхөн эрдэм, боловсролтой болгоод зогсохгүй бие хүн болж хүмүүжүүлэхийн төлөө ажилладаг болохоор мэргэжлээ ийн хайрладаг.

“Эрдмийн оргил” цогцолбор сургууль хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлж, урлаг, спортын чадварыг хөгжүүлэхэд бүхий л талаараа анхааран ажилладаг аж. Тиймээс ч тус сургуулийн сурагчид урлаг, спорт, оюуны чадамжаараа дүүрэгтээ төдийгүй, улсад ч дээгүүрт ордог аж.

“Манай багш уурладаггүй”

Ж.Энхжаргал багштай ярилцсаны дараа түүний дааж авсан анги буюу 11-4 анги руу орлоо.  Гурав, гурван ширээ нийлүүлж, хүүхдүүд өөд өөдөөсөө харж суусан байх нь их л өвөрмөц санагдаж учрыг асуутал улс даяар боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан сурагчдын багаар ажиллах чадварыг дээшлүүлэхийн тулд ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарлалаа.

Хүүхдүүдтэй ярилцаж, багшийнх нь тухай сурвалжилж яваагаа хэлэхэд бүгд л ам уралдан ангийн багшийгаа магтсан. “Манай багш огт уурладаггүй, бид буруу хэрэг хийсэн бол эвээр тайлбарлаж ойлгуулахыг хичээдэг”, “Манай ангид их олон авьяаслаг сурагчид байдаг. Тэднийг олон улсын тэмцээн, уралдаанд явахад нь ангийн багш маань илүүтэйгээр дэмжиж, тусалдаг” хэмээн ярьж байлаа. Үүнийг ч харж зогссон багш нь сурагчдаа өхөөрдөн, “Манай ангид урлаг, спортын авьяастан олон бий. Дуулна, бүжиглэнэ, шүлэг уншина, сагс, гар бөмбөг тоглоно. Таеквондогоор хичээллэдэг хүүхэд ч бий” гээд “Энэ жил манай ангийнхан надад их гоё, гэнэтийн бэлэг барьсан. Орцны минь гишгүүр бүрт лаа асааж, цэцэг барьж багшаа тандаа хайртай шүү, гомдоож, уурлуулж байсан бол биднийгээ уучлаарай гээд зогсож байсан нь ямар хөөрхөн харагдсан гээч” гэж ярилаа.

Энэ ангийн уриа бол “Эзэн хичээвэл заяа хичээнэ”. Тухай хүн өөрөө л хичээхгүй бол багш мянган удаа үглэж, загнаад ч нэмэргүй, сурагчийн ширээнээс шууд амьдралд хөл тавих болохоор сурагчдаа өөртөө үнэнч бие хүн болж хүмүүжүүлэхийг Ж.Энхжаргал багш чин сэтгэлээсээ хүсдэг.

Сурагчдынхаа хайрын булааж, зөв зүгт шавь нартайгаа хамт тэмүүлж яваа түүний насыг, туршлагыг мартах шахан хөөрцөглөсөөр “Ийм сайн багштай хүүхдүүд, хатуу босгыг ч элээж давна даа” гэж бодсоор тэднийг орхилоо.



Г.Жаргалмаа 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
71.33.195.206 Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч
71.33.195.206 chi odoo zailaacheeeee bainga ene teneg hachin yumaa haa saigui bichij yvah yumaa bodvol esreg huchin yum shig baina tiimuu
  • 2015 оны 10 сарын 03