“Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК онлайн арилжаанд холбогдлоо

2015 оны 10 сарын 01

 

Монголын хөрөнгийн биржийн гишүүн компани болох “Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК нь Үнэт цаасны зах зээлд онлайн арилжаа буюу интернетийн сүлжээ ашиглан үнэт цаасны захиалга өгөх, дансаа хянах үйлчилгээг нэвтрүүллээ.
Энэхүү үйлчилгээний хүрээнд тус компанийн суурь систем нь Монголын хөрөнгийн биржийн арилжаанд шууд холбогдон харилцагчдын захиалга биржийн арилжааны системд шууд бүртгэгдэх юм. Тус үйлчилгээ нэвтэрснээр харилцагчид /Хөрөнгө оруулагч/ олон улсын стандартад нийцсэн интернет үйлчилгээг аван хөрөнгө оруулалтын шийдвэрээ өөрийн биеэр шууд хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД