Үнэт цаасны зах зээлийн хөгжлийн зорилтын талаар хэлэлцлээ

2015 оны 10 сарын 01

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн хурлыг өнгөрсөн сарын эцсээр өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдлаа. Энэхүү хуралд Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа болон хорооны холбогдох газар, хэлтсийн удирдлага оролцож, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, ойрын үед Хорооноос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнгийн талаар ярилцаснаас гадна тэрээр Бодлогын зөвлөлийн гишүүдэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамнаас хамтран боловсруулж, УИХ-аар батлуулахаар төлөвлөж байгаа Монгол улсын санхүүгийн зах зээлийгн 2025 оныг хүртэлхи хөгжлийн хөтөлбөрт тусгасж буй үнэт цаасны зах зээлийн ирэх 10 жилийн хөгжлийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийн талаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо.

Хөрөнгийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн гаргах, сул чөлөөлтэй мөнгөн хөрөнгийг энэ зах зээл рүү оруулах, хөрөнгэ оруулагчдыг татах, хөрөнгө оруулагчдыг эрсдлээс хамгаалах эрсдлийн ( тогтоворжуулалтын)  санг бий болгох, компаниудад хувьцаат компани байхын давуу талыг ойлгуулахад чиглэсэн бодлого хэрэгтэй байгааг онцолж, нэмж үнэт цаас гаргахад бүртгэл, хяналтын зохицуулалтыг уян хатан болгох, төрийн өмчийн компаниудын хувьцааг хөрөнгийн биржээр худалдахад андеррайтерийн компаниудын оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон асуудлаар ярилцсан байна.

Уулзалтын үр дүнд дээр дурдсан бодлогын баримт бичгийг боловсруулахад мэргэжлийн судлаачид, санхүүгийн шинжээчдийг оролцуулж, тэдгээрийн гаргасан саналуудыг тусган хөтөлбөрийн төслийг улам сайжруулах, цаашид Бодлогын зөвлөлийн идэвхитэй үйл ажиллагаагаар дамжуулж, зохицуулалтын баримт бичгийг батлахад олон ниийтийн санал бодлыг тусгадаг байх хамтын ажиллагааны хэлбэрт шилжиж ажиллахаар тохиролцжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД