Газрын тосны газар 118.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ

2015 оны 10 сарын 01

Уул уурхайн яамнаас зохион байгуулдаг "Ил тод уул уурхай" хэвлэлийн бага хурлын үеэр Уул уурхайн сайдын багцын орлогын талаар мэдүүллээ. Тодруулбал, энэ оны эхний найман сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 27.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн аж. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 21.5 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 2.1 тэрбум төгрөг, бусад орлого 4.2 тэрбум төгрөг байна.

Газрын тосны газар нийт 118.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс газрын тосны орлого 116.9 тэрбум төгрөг, бусад орлого 1.4 тэрбум төгрөг байна. Уул уурхайн сайдын багцын орлого нийт 146.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД