Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралджээ

2015 оны 09 сарын 30

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 29-ний өдөр Сангийн яамны байранд хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: 

  1. Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр-ийн төслийн хэлэлцэж, батлах тухай;

  2. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн танилцуулга;

  3. Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын тайлан: Дугаар №5;

  4. Санхүүгийн салбарт активын удирдлагын тогтолцоо бий болгох тухай;

  5. Инфляцийн төлөвийн тайлан: Дугаар №2;

  6. Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны дунд статистик мэдээллийн нэгдсэн сан үүсгэх журмын төслийг хэлэлцэж батлах тухай;

  7. Даатгалын эрх зүйн орчныг сайжруулах, зохицуулалтыг боловсронгуй болгохтой холбоотой зарим асуудал;

  8. Татан буугдсан Зоос банк хувьцаат компани дахь банкны эрх хүлээн авах үйл ажиллагааг дуусгавар болгох тухай;

  9. 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийн талаар;

  10. Хадгаламж, зээлийн хоршооны гишүүдийн хадгаламжийг даатгалд хамруулах тухай асуудал.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс холбогдох газруудад хариуцсан чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгсөн болно.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД