Монголын хөрөнгийн биржийн захирлаар М.Болорыг томиллоо

2015 оны 09 сарын 30

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ сарын 28-ны  өдрийн  хурлаар Д.Ангарыг үүрэгт  ажлаас чөлөөлж,  М.Болорыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. 

М.Болор нь ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засгийн сургууль болон АНУ-ын Техас муж дахь Райсын их сургуульд мэргэжил дээшлүүлж, улмаар Люксембургийн их сургуулийн Санхүүгийн сургуульд Банк, санхүүгийн чиглэлээр Шинжлэх ухааны магистрийн зэрэг хамгаалсан. Тэрээр ажлын гараагаа Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагчаар эхэлсэн. Тус байгууллагад арав гаруй жил ажиллах хугацаандаа арилжааны банкуудын баланс, зээлийн тайлан, аймгуудын тайлан болон судалгааны бюллетень зэргийн ерөнхий загварчлалыг боловсруулж улс орон даяар хэрэглээнд нэвтрүүлжээ. Мөн Монгол улсын эдийн засгийн макро загвар, салбар хоорондын бүтэц зэрэг сэдвээр судалгааны ажил хэвлүүлсэн. 2013 онд судалгаа шинжилгээний “Элүдэй” ХХК-г үүсгэн байгуулж бизнес консалтингийн салбарт ажилласан туршлагатай юм байна.

Дашрамд сонирхуулахад, Д.Ангарыг анх гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг хүлээж авч байх үед Монголын Хөрөнгийн биржийн анхдагч зах зээлийн арилжаагаар зургаан сая төгрөгийн арилжаатай байсан бол хүлээлгэн өгөхөд 10 тэрбум төгрөг болсон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД