300 орчим хүүхдийг хүлээж авах шинэ цэцэрлэг нээлтээ хийжээ

2015 оны 09 сарын 30

Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан 225 дугаар цэцэрлэг нээлтээ хийж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Тус цэцэрлэгийн нээлтэнд дүүргийн Засаг дарга Д.Бадарсан оролцож хэлсэн үгэндээ “Бид хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчныг бүрдүүлэх үүрэгтэй хүмүүс. Нөгөө талаас энэ цэцэрлэгийн бүтээн байгуулалт бол иргэд та бүхний санал, санаачилгын үр дүнд боссон гэдгийг онцлон хэлмээр байна. Учир нь бид дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлынхаа талаар иргэдээс асуудаг. Тэгэхээр ийм сайхан цэцэрлэг баригдсан нь та бидний хамтын ажиллагааны үр дүн юм. Мөн энэ цэцэрлэгийг барихад газраа чөлөөлж өгсөн иргэн Б.Тулгаад бас талархлаа илэрхийлье” гэлээ. 

Тус цэцэрлэг нь 240 хүүхдийн ортой хэдий ч одоогийн байдлаар 16, 18 дугаар хорооны 0-5 насны 300 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох юм гэж Сүхбаатар дүүргийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД