Үнэт цаасны ханшийн мэдээлэл Аndroid системээс харж болохоор болжээ

2015 оны 09 сарын 30

"Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК нь өдөр тутмын арилжааны болон ханшийн мэдээллийг гар утас болон хөдөлгөөнт төхөөрөмжид зориулагдсан аппликейшны тусламжтайгаар өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хүргэж байгаа билээ.

Тус аппликейшн нь Apple компанийн бүтээгдэхүүн болох IOS үйлдлийн систем дээр ажилладаг байсан ба хэрэглэгчдээс олноор ирсэн санал хүсэлтийн дагуу Android төрлийн үйлдлийн системд нийцэх хувилбарыг амжилттай хөгжүүллээ.

Ингэснээр “MN Stocks” аппликейшныг Samsung, HTC, Google Nexus, LG, Motorola, Sony зэрэг бүх Android төрлийн үйлдлийн системтэй утсан дахь “Play Store” сангаас суулган ханшийн мэдээллийг өөрийн сонирхсон үнэт цаасуудаар багц үүсгэн ашиглах боломжтой аж.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД