”Мянганы сорилтын сан”-гийн төлөөлөгчидтэй уулзав

2015 оны 09 сарын 28

Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү болон холбогдох албаны хүмүүс “Мянганы сорилтын сан”-гийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү “Манай яам шинээр байгуулагдсанаас хойш багахан хугацаа өнгөрсөн боловч Монгол Улсын эдийн засгийн орчныг сайжруулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдааг өргөжүүлэх, уул уурхайн салбараас  бусад боловсруулах үйлдвэрлэл, хил дамнасан чөлөөт бүсийг хөгжүүлэх, гадаад зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх зорилготойгоор ажиллаж байна” гэв.

“Мянганы сорилтын сан”-гийн  үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөнд буцалтгүй тусламж үзүүлэх нийт 68 орон багтсанаас Монгол  Улс АНУ-ын “Мянганы сорилтын сан”-тай хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор шалгарчээ. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү хамтарч ажиллах хоёр  дахь компакт гэрээний зорилтыг аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд чиглүүлэх хэрэгцээ шаардлага байгааг онцлов.  Тухайлбал, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аж үйлдвэрийн салбарт боловсон хүчин, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор, мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлд хамтрах хүсэлтэй байгаагаа  илэрхийллээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД