Зэвсэгт хүчний 1000 гаруй цэрэг эрс ургац хураалтад оролцож байна

2015 оны 09 сарын 28

Хүйтний эрч чангарахаас  урьдан Зэвсэгт хүчний 1000 гаруй цэрэг эрс ургац хураалтад оролцож байна.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 153 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журам”-ын дагуу тэд төмс хүнсний ногоо, буудай хураан авахад тариаланчдад туслахаас гадна малчдын хадланг бэлтгэн өгч байгаа хэмээн Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна.  Тэд Төв аймгийн Жаргалан, Борнуур сум болон, Сэлэнгэ, Булган, Дорнод аймгуудад ажиллаж байгаа бөгөөд олонхи нь ирэх сарын 1-нээс өмнө ургац хураалтаа дуусгахаар ажиллаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
31.33.41.104 Bolih hergteich dee sots niigmeesee salaachee hunii umnuus taria tarij bgaa ym chig