Монголбанк 11.2 сая ам.доллар худалджээ

2015 оны 09 сарын 25

Монголбанкны энэ сарын 24-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1993.20-1999.10 төгрөгийн ханшаар 24.0 сая ам.доллар, 310.06-311.61 төгрөгийн ханшаар 36.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Үүнээс Монголбанк 11.2 сая ам.долларыг 1996.00 төгрөгийн хаалтын ханшаар, 10.50 сая юанийг 310.66 төгрөгийн хаалтын ханшаар гадаад валютын дотоодын захад нийлүүлсэн гэдгээ мэдэгджээ.

Мөн тус өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр арилжааны банкууд 70.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД