15 сая төгрөгийн шагналын сантай марафон зохион байгуулагдана

2015 оны 09 сарын 25

“Шударга ёсны хувьсгалт” үндэсний нэгдсэн оюутны холбооноос ирэх сарын 03-ны өдөр “Утаагүй нийслэл-2015” марафоныг зохион байгуулах гэж байгаа гэдгээ мэдэгдлээ. Тухайлбал, сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа хүн амын механик хөдөлгөөн ихэсссэнээс болж гэр хороолол тэлж, хотын нягтрал нэмэгдсэн бөгөөд хот дотор шинээр баригдаж байгаа байшин барилгын хоорондын зай багасч, агаарын урсгалыг сааруулж, бохирдлын сарнилтыг сааруулж байгаа аж.

Мөн түүнчлэн олон улсад хийсэн судалгаагаар хүрээлэн буй орчны бохирдол нь оршин суугчдын өвчлөлийг нэмэгдүүлэх, хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжилд сөргөөр нөлөөлж, дархлалын түвшинг бууруулдаг болохыг тогтоожээ. Тиймээс МАХН-ын “Шударга ёсны хувьсгалт” үндэсний нэгдсэн оюутны холбооноос “Агаарыг цэврээр-Амьдралыг эрүүлээр” уриатай “Утаагүй нийслэл-2015” бүх нийтийн марафон гүйлтийг зохион байгуулж байгаа аж.

Нийт 15 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд одоогийн байдлаар 1000 орчим хүн оролцох төлөвтэй байгааг зохион байгуулагчдын зүгээс хэлж байсан юм. Мөн түүнчлэн оролцсон бүх хүмүүсийн дунд сугалаа явуулж, шагнал гардуулах аж. Марафонд оролцохын тулд юуны өмнө 10 мянган төгрөгийн хураамж төлсөн байх шаардлагатай бөгөөд энэ нь ус, жимс, зориулалтын футболк, малгай зэрэг зүйлд зарцуулагдах юм байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
124.126.132.158 Mongotei ulsad bol saihan l ajil yum. Daan manaih shig ard tumnee busee tasartal changal geed baigaa zasag tortei ulsad bol iluuts yum aa Talhaa yaya daa gej baijtuildaj yadarsan bie zovooj deer ni mongo troloh ni yu dee
124.126.132.158 Mongotei ulsad bol saihan l ajil yum. Daan manaih shig ard tumnee busee tasartal changal geed baigaa zasag tortei ulsad bol iluuts yum aa Talhaa yaya daa gej baijtuildaj yadarsan bie zovooj deer ni mongo troloh ni yu dee