”Монгол-Хятадын экспо” ирэх сард зохион байгуулагдана

2015 оны 09 сарын 24

Өнгөрсөн оны наймдугаар сард БНХАУ –ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” гарын үсэг зурсан.

Тэгвэл талуудын харилцан хамтарсан үзэсгэлэн, яармаг зохион байгуулахаар тохиролцсоны дагуу БНХАУ –ын Хөх Хотноо “Монгол-Хятадын экспо”-г ирэх сарын 23 – 27 өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар холбогдох албанаас мэдэгдлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД