Хятадын нүүрсний импорт дөрвөн сая тонноор буурчээ

2015 оны 09 сарын 21

Хятад улсын өнгөрсөн сарын  нийт  нүүрсний импортын хэмжээ 17.5 сая тонн болж, өмнөх жилийн мөн үеэс 1.37 сая тонноор буюу 7.26 хувиар буурсан ба  өмнөх сараас 3.77 сая тонноор  буюу 17.7 хувиар буурсан дүнтэй гарчээ. Тодруулбал, энэ жилийн эхний найман сарын байдлаар,  Хятадын  нийт нүүрсний импортын хэмжээ 138.6  сая тонн болсон ба өмнөх жилийн мөн үеэс  63.08 сая тонноор буюу 31.3 хувиар буурсан байна.

Мөн түүнчлэн өнгөрсөн сарын нүүрсний импортын мөнгөн дүн өмнөх оны мөн үеийнхээс 28.6 хувиар, өмнөх сарынхаас 24.6 хувиар буурч 980.68 сая ам.доллар болсон байна.  Импортын дундаж үнийг тооцон гаргавал 56.07 ам.доллар байгаа нь өмнөх оныхоос 16.73 ам.доллар, өмнөх сарынхаас 5.09 ам.доллароор буурсан  байна. Үүнээс гадна, тус улсын экспортолсон нүүрс болон хүрэн нүүрсний хэмжээ 530 мянган тонн байсан ба экспортын хэмжээ 3.29 сая тонн болж, нийтдээ өмнөх жилийн мөн үеэс 16.3 хувиар буурсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД