“Миний Монголын ард түмэн нэгнийхээ хөдөлмөрийг үнэлж сураасай”

2015 оны 09 сарын 19

Үндэсний үйлдвэрлэгч, Монголдоо дэлхийн брэндийг үйлдвэрлэхээр зорьж буй “Exclusive” компанид хуурамч паданы асуудлаас бол Татварын ерөнхий газраас 150 сая төгрөгийн торгууль тавьсан юм. Тус компанийн захирал Г.Майцэцэг торгуулиа хэсэгчлэн төлөх хүсэлтийг тавьсан боловч Татварын ерөнхий газраас тус компанийн харилцах дансыг хаасан байна. Иймээс “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг татварын харгис бодлого болоод төр засгийн бодлого үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дарамт болж байгааг эсэргүүцэн энэ сарын 19-20-ны өдрүүдэд “Хүннү молл” болоод III, IV хорооллын “Номин” их дэлгүүрт хүмүүст үнэгүй хувцас тараана хэмээн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Үүнд иргэд олон янзаар хандаж, тус компанийнхнийг дэмжиж байгаагаа мэдэгдсээр байсан юм.

Гэтэл “Хүннү молл” болон “Номин” их дэлгүүрийн зүгээс зөвшөөрсөн хариу өгөөгүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн ч Г.Майцэцэг өчигдөр цахим хуудсаараа “НОМИН ХОЛДИНГ БАЯРСАЙХАН захирал таньд маш их баярлалаа. Асуудалтай танилцан гаргасан шийдвэрээ эргэн харж чадлаараа НОМИНЧУУД ДЭМЖИН ажиллах боллоо гэв. 19 ны 10.30-аас бидний VЙЛ АЖИЛЛАГАА 3,4-р хорооллын НОМИН ИХ ДЭЛГVVРТ албан ёсоор болох болсныг БАЯРТАЙГААР мэдэгдэе” гэсэн байна. Үүний дараа өнөө өглөөнөөс хойш “Номин” их дэлгүүрийн гадаа олон хүн очиж дугаарлаж зогссон ч тус дэлгүүр үүдээ хаасан бөгөөд албан ёсоор тийм үйл ажиллагаа болохгүй, анхнаасаа зөвшөөрөөгүй хэмээн мэдэгдээд, цугласан олныг тарахыг хүслээ. Терранова салбараа нээхдээ 200 жинс үнэгүй тараана хэмээн зарлахад эмх замбараагүй байдал үүсч, тавилгаа эвдүүлж их хохирол амссан учир дахин тийм нөхцөл байдал үүсэхээс болгоомжилсон байна.

Харин тус дэлгүүрийн хамгаалалтын алба болон Баянгол дүүргийн цагдаагийн 50 гаруй алба хаагч хамгаалалтад гараад байгаа юм. Ийнхүү нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан "Exclusive" компани Саппорогийн автобусны буудлын дэргэдэх задгай талбайд бүтээгдэхүүнээ үнэгүй тараахаар болж байгаагаа цагаан хоолойгоор зарласан хэдий ч цугласан олон тарахгүй байгаа ба Саппорогийн талбайд одоогийн байдлаар ганц ч хүн цуглаагүй байна.

Гэтэл “Хүннү молл” их дэлгүүрээс хэд хоногийн өмнөөс албан ёсны цахим хуудас дээрээ үнэгүй хувцас тараах үйл ажиллагаа болохгүйг албан ёсоор мэдэгдсэн ч дэлгүүрийн гадаа олон хүн дугаарлан зогсчээ. Үүнд бухимдсан иргэд “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байж үнэгүй хувцасны сургаар ийнхүү зогсож байгаа нь ичгэвтэр байна”, “Миний Монголын ард түмэн нэгнийхээ хөдөлмөрийг үнэлж сураасай”, “Тараахгүй гэж хэлсээр байтал ингэж оочерлож байгаа нь ухамсар дорой гэдгээ харуулж байна” хэмээн ярьж байсан юм.

Мөн түүнчлэн Номин их дэлгүүрийн гадаа зогсож буй иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Баянзүрх дүүргийн иргэн Б – Төр засгаас татварын бодлогоороо дамжуулж үндэсний үйлдвэрлэгч нараа дарамталж байгааг эсэргүүцэж байна. Үүнээс болж дампуурлаа зарлаж байгаа компани үнэгүй хувцас тараана гэж сонссон. Гэхдээ миний бие үнэгүй хувцас авахгүйгээр ядаж тал үнээр нь худалдан авахыг хүссэн. Гэтэл ийм олон хүн үнэгүй хувцас тараана гэсэн сургаар үүрийн 05 цагаас хойш дугаарлан зогсож байгаа нь сэтгэхүйн доройтолд орсныг харуулж байгаа хэрэг байх даа.

Чингэлтэй дүүргийн иргэн С – Би хүүдээ ядаж ганц хувцас авчихъя гэж ирсэн юм. Тэгсэн чинь цагдаа нар хааж зогсоод тар, үнэгүй зүйлд ямар ч дуртай юм бэ дээ гэж байна. Зохион байгуулж байгаа гэж нэг ч хүн алга. Зүгээр л ядуу ард түмнээрээ тоглож, Төр засгийн эсрэг зогсож байгаа “Баатар” болох гэсэн хүн л байгаа юм шиг байна даа.

Баянзүрх дүүргийн иргэн Ж – Нэг бодлын энэ компанийг дэмжиж байгаа ч үнэгүй зүйлд дургүй хүн хэн ч байхгүй шүү дээ. Бүх барааг 20 мянган төгрөгөр худалдаална гэж хэлсэн ч ингэж зогсох л байсан. Хүмүүсийн сэтгэхүй ядуу биш харин мөнгөгүй монголчуудаараа тоглоод байгаа юм биш үү.

Баянгол дүүргийн иргэн Х – Би энд хувцас авах гэж ирээгүй. Харин юу болоод байгааг мэдэхээр ирсэн юм. Угаасаа тэр компани чинь татвараа өгөхгүй, зайлсхийж явсаар байгаад ийм зүйлд хүргэсэн гэсэн биз дээ. Тийм байхад яагаад өрөвдөөд байгааг ойлгохгүй юм. Нэг ширхэг бараа ч зарж байгаа хүн татвар төлж л байдаг. Татвараас зугтааж хаа хүрэх гэсэн хүн бэ тэр хүн чинь.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.101.82.153 maltsetseg, jinhene mal maltsetseg.
172.101.82.153 maltsetseg, jinhene mal maltsetseg.
172.101.82.153 ard tumnee hairlaj suraagui bhad, ingej doromjilj chadaj bhad ard tumen yagaad ter emegchingiin hudulmuriig uneleh yostoi gej, chadahguigee medej bsan bol yah gej humuuseer tohuurhaj bdg maltsetseg ve.
172.101.82.153 ard tumnee hairlaj suraagui bhad, ingej doromjilj chadaj bhad ard tumen yagaad ter emegchingiin hudulmuriig uneleh yostoi gej, chadahguigee medej bsan bol yah gej humuuseer tohuurhaj bdg maltsetseg ve.
112.72.13.191 үнэгүй зүйлд дургүй хэн ч байхгүй шүү дээ ... гэж ярьж байгаа хүнийг одоо юу ч гэмээр юмб дээ, хүний юмыг авах зуршилтай хулгайч сэтгэхүйтэй гэхүү ? арчаагүй хүн гэх үү ? үнэгүй юм гэж хэзээ ч, хаана ч байдаггүй гэдгийг одоо ойлговол ойлгохоор л болсон баймаар , өөрийнхөө хөдөлмөрөөр амьдардаг, ажилсаг, шударга хүмүүс хүний юмыг үнэгүй авах тухай зүүдлэх ч гүй
112.72.13.191 хуурамч падаан бичиж , татвараас бултсан, нуусан нь үнэн л юм бол , энийг засгийн газар татварын бодлогоор дарамталж бна гэж буруу өмөөрч болохгүй байхаа !
202.55.191.34 Энэ ёстой тэнэг хүүхэн байна даа. Одоо харин эсрэгээрээ тэр татварын байцаагч ард түмний баатар боллоо. Би энэ брэндийг дэмжихээ болилоо. Дээр нэг орж үзсэн олигтой юм байхгүй байсан.
150.129.140.238 Xyamrasan ard tumeneeree ungej toglolt xiix shaardlaga bsiimu da. Tend ochson ter olon xumuus tsag zav gargaal ochson bx da
182.160.37.123 Хааа газар тэгдэг. Америкд ч бас.
182.160.37.123 Uuchlaarai! Bi Americt 10-aad jil bolohdoo UNEGUI baraa taraaj baihiig estoi haraagui um baina. Magadgui minii am”dardag gazar tiim zuil baidaggui baix. Gevch hunii HODOLMOR-iig uneguituulj bolohgui!!!
  • 2015 оны 09 сарын 20
150.129.140.238 ulsad gants shirheg dotuur huwtsas zarsan ch tatwaraa toloh l estoi getel ene huuhen tatwar tolohgui yah gj bgan bol doo dahiad l ydarsan tumneer toluuleh gsn PR hiij bh yumaa
103.26.195.122 Ard tumend yuniih n buruu baigaan be, umnuus n icheed, uulj muulaad bh hereggui l bolvuu, ene compani uil dampuurlaa zarlahdaa boon show hiij, ydarsan ard tummeeree togloh hereggui, hyamdraltai hudaldaag gadaa talbaid hiij olson orlogoo unchin huuhed, hool huvtsas ger orongui uchnuun l humuus bna tedend tusalchihval ner turtei dampuurah bishuu, unegui baraand tsuglasan humuus yu n buruutain be....
103.26.195.242 ter Maitsetsegiin unen nuur tsaraig humuus meddeg ch boloosoi, Polish solongosd uchnuun oyutan hulhidaj avaachaad bas, ah duu nariihaa uchnuun oron bairiig zalilsan emegtei shdee, meddeg neg n medeh l bh bugd l evii huurhii gd tuilshirchih yumaa, naad Hun chin zgr l uiliin uree edlej bga n ter
150.129.140.238 Тэгээд хувцсаа таарсан болов уу зүгээр л шоу юм биш үү?
122.201.31.200 Bi l lav ochoogui ichmeer um
122.201.31.200 Bi l lav ochoogui ichmeer um.
124.158.95.131 аль аль талдаа л байгаа шдээ нэг нь татвараас зугтаж, нөгөө нь үнэгүй зүйлд дуртайгийнх одоо яая гэхэв