Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг тэмдэглэнэ

2015 оны 09 сарын 17

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг Нийслэлийн өдрийг ирэх сарын 29-нд зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээний ажлын хэсгийг Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/746 дугаар захирамжаар баталжээ.

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн өдрийг угтан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж ажиллахыг дүүрэг, харьяа газрын дарга нарт, нийслэлийн өдрийн арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө, төсвийг батлуулан хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг ажлын хэсэгт даалгажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД