Архи, тамхитай холбогдох хуулийг сурталчлах сарын аяныг эхлүүллээ

2015 оны 09 сарын 17

Нийслэлээс "Архи, тамхигүй ирээүй" сарын аяныг эхлүүлсэн байна. Тус аяныг Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аяны зорилго нь нийслэлийн эдийн засаг, нийгмийн энэ оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд оюутан, сурагчдад архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах, түүнээс  урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлахад оршиж байгаа аж.

Аяны хугацаанд их, дээд сургууль, коллежийн оюутнуудад сургалт, сурталчилгаа явуулах “Архи тамхигүй ирээдүй - бидний оролцоо” сэдэвт илтгэлийн уралдаан, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Архи, тамхи, мансууруулах бодис түүний хор хөнөөл” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулж  дүгнэх юм. Шалгарсан зураг, шилдэг илтгэлийг олон нийтэд сурталчилж, “Архи, тамхигүй ирээдүй” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД