Алтны үнэ буурчээ

2015 оны 09 сарын 16

Монголбанкны гаргасан статистик судалгаанаас харахад алтны дэлхийн зах зээл дээрх үнэ өнгөрсөн сарын эцсийн байдлаар унци тутамд 1,132.3-д хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс 12.0 хувиар буурч, өмнөх сараас 3.3 хувиар өссөн дүнтэй гарчээ. 

А зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс болон төмрийн хүдрийн үнэ тайлант хугацааны эцсийн байдлаар харгалзан 5,147.0, 56.0 ам.долларт хүрч өнгөрсөн сарын мөн үеэс зэс 1.4 хувиар буурч, төмрийн хүдэр 1.8 хувиар өссөн байна. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад зэс 26.6 хувиар, төмрийн хүдэр 36.3 хувиар тус тус буурчээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД