Бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэнэ

2015 оны 09 сарын 16

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдож буй Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчид болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож буй  Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал өнөөдөр нээлтээ хийлээ.

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерва тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын хууль тогтоогчид оролцож буй энэ хоёр өдрийн хурлын үеэр ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэж, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвээр ярилцах болно. Түүнчлэн хүрээлэн байгаа орчинтой холбоотой асуудал, ус, хүнсний хангамж, цаг уурын өөрчлөлтийг хэрхэн даван туулах талаар ярилцах ёстой. Маргааш бид хүний хүчин зүйлсийг хэрхэн давах туулах талаар ярих юм” гэлээ. Мөн тэрээр, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын хэд хэдэн гишүүн орондоо төлөөлөгчийн газар байгуулж, дэмжлэг үзүүлэх боломж бүрдээд байгааг тэмдэглэн, цаашид энэ мэт төлөөлөгчийн газруудыг олон оронд байгуулах нь чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн намрын хурал “ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор энэ сарын 16-17-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Хурлын үеэр “Бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх: ЕАБХАБ-ын үүрэг оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа”, “Бүс нутагт тулгараад буй эдийн засгийн сорилт бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшгийн эрсдлийг бууруулах ба усны менежмент: олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нь”, “Ардчилсан институциуд, хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө, хүйсийн эрх тэгш байдлын хөгжил” сэдэвт салбар хуралдаанууд болно

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД