Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах комиссуудыг шинэчлэн баталжээ

2015 оны 09 сарын 16

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай” А/738 дугаар захирамжаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 147 дугаар тогтоолоор “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д цаг үеийн шаардлагаар нэн түрүүнд хэрэгжүүлэх шаардлагатай зургаан төслийг нэмж, концессын гэрээ нь хэрэгжиж дууссан болон цаашид хэрэгжүүлэхэд ач холбогдол буурсан найман төслийг жагсаалтаас хассан. Үүнтэй  холбогдуулан “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” дахь төслүүдийн концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комиссуудыг шинэчлэн баталлаа. Тус комиссуудын даргаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллах аж.

Концессын гэрээгээр гүйцэтгэх төсөл, хөтөлбөрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тухайн жилийн Эдийн засаг, нийгмийн зорилтод нийцүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тооцож тухайн жилийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.

Нийслэлийн өмчийн концессын зүйлийн төслүүдийн зураг, төсвийн даалгавар, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, газар олголтыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, бүртгэлд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт, авто зам, гүүрийн барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг Авто замын газар, уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, концессын гэрээнд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн газар, зураг, төсөв боловсруулах, барилга угсралтын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газарт тус тус үүрэг болгожээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД