Жолооч нар ихэвчлэн шөнийн цагаар хурд хэтрүүлж байна

2015 оны 09 сарын 16

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн зөрчил илрүүлэх камерт өдөр тутмын хурд, гэрэл дохионы зөрчлүүд бүртгэгдэж Замын хөдөлгөөний удирдлагын газраас албан ёсны сайтаараа дамжуулан мэдээ хүргэж байгаа.  Хамгийн сүүлийн мэдээллээр энэ сарын 13-ны өдрийн зөрчлийн мэдээг харвал нэг өдөрт гурван удаа хурд хэтрүүлж зөрчил гаргасан 1170 ОРХ дугаартай орон нутгийн автомашин, мөн өдөрт давтан буюу хоёр удаа хурд хэтрүүлэн зөрчил гаргасан долоон автомашин бүртгэгджээ. Үүнд: 1170 ОРХ - гурван удаа, 1954 УБП - хоёр удаа, 5551 УБЦ - хоёр удаа, 5646 УБЛ - хоёр удаа, 6986 УНИ - хоёр удаа, 7181 УНӨ - хоёр удаа, 8385 УНӨ - хоёр удаа, 9234 УНО - хоёр удаа зөрчил гаргасан байна.

Зөрчил гаргаж байгаа цагийг харахад ихэвчлэн шөнийн цагаар хурд хэтрүүлж байгаа учир жолооч нарыг ЗХАБТухай хуулийг мөрдөж, аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Teneg jolooch nar shunu kamer ajildaggui gej bodson yum baih daa. Sain torgood bai uuruu unasan huuhed uildaggui.