Өвөрхангай аймгийн 60 км замд их засвар хийх шаардлагатай гэв

2015 оны 09 сарын 15

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат баруун аймгуудад ажиллалаа. Энэ үеэр тэрээр концессийн гэрээгээр хэрэгжиж буй  авто замын төслүүдийн ажлын явцтай газар дээр нь танилцсан юм. Монгол Улсын авто замыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил баруун бүсэд эд өрнөж байна. Баруун бүсэд Баянхонгор-Алтай чиглэлийн 126 км, Алтай-Дарви чиглэлийн 165, 98 км, Хяргас нуурын зүүн хаяанаас Завхан аймгийн Сонгино сум хүртэлх 135 км замын төслүүд концессоор хэрэгжиж байгаа аж. Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127 км, Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км үргэлжлэх хатуу хучилттай авто замын ажлын явцтай танилцжээ.

Мөн тэрээр “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийн хариуцаж буй улсын чанартай замын засвар, арчлалтын ажлын явцтай газар дээр нь танилцсан юм. Өвөрхангай аймгийн хувьд  60 км замд их засвар хийх шаардлагатай байгааг энэ үеэр “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийн удирдлагууд дуулгалаа. Их засварын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх байсан ч хөрөнгө, мөнгөний асуудлаас болоод хөрс хуулалт хийгдээд зогсчээ. Замын их засварын ажлыг эхлүүлэхийн  тулд хөрөнгө оруулалтыг даруй  шийдвэрлэх шаардлагатай байгаа гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД