Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 30.4 мянгад хүрчээ

2015 оны 09 сарын 15

Үндэсний статистикийн хорооны гаргасан судалгаагаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэдийн тоо өнгөрсөн сарын эцэст 43.2 мянгад хүрсэний 23.4 мянга нь эмэгтэйчүүд байна гэсэн дүнтэй гарчээ. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 30.4 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.5 мянган хүн буюу 7.5 хувиар, өмнөх сарынхаас 0.6 мянган хүн буюу 2.0 хувиар буурсан байна.

Харин бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55.1 хувь буюу 16.8 мянга нь эмэгтэйчүүд байгаа бол аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны эхний найман сард ажилгүй 76.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 14.6 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 68.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 13.5 мянган хүн буюу 21.4 хувиар өсч, ажилд зуучлагдан орсон иргэд 2.8 мянган хүн буюу 16.0 хувиар буурчээ. Харин ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд өмнөх оны мөн үеийнхээс 12.9 мянган хүн буюу 23.3 хувиар өсчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД