Парламентын Ассамблейн төлөөлөгчдийг угтан авчээ

2015 оны 09 сарын 15

Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Хуралд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг өнөөдөр буюу энэ сарын 15-ны өдөр Улсын Их Хурлын Тамгын Газар, Гадаад хэргийн яам болон бусад албаны хүмүүс Чингис хаан олон улсын нисэх буудалд угтан авлаа.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал “ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын төвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор энэ сарын 16-наас 17-ны өдрүүдэд болно.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД