Валютын төлбөртэй импорт буурчээ

2015 оны 09 сарын 15

Сүүлийн хоёр жилийн хугацаанд тогтмол алдагдалтай байсан валютын төлбөртэй худалдааны тэнцэл өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлэн тогтмол ашигтай гарч байна. Энэ оны эхний найман сарын гүйцэтгэлээр 905.2 сая ам.долларын ашигтай буюу өнгөрсөн оны мөн үеэс 721.7 сая ам.доллараар сайжирсан үзүүлэлттэй байна. Үүнд валютын төлбөртэй импорт 30.3 хувиар буурсан нь нөлөөлсөн.

Дашрамд сануулахад, валютаар төлбөр тооцоог нь гүйцэтгэсэн худалдааны тэнцэл нь төгрөгийн валюттай харьцах ханшид нөлөөлдөг суурь үзүүлэлт юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
61.85.109.60 engiin har ugeer yu gsn ug yum bol?