“Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягтыг баталжээ

2015 оны 09 сарын 14

“Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягтыг баталжээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/740 дүгээр захирамжаар нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд өдрөөр суралцагч сурагч, оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход ашиглах “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягт болон нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягтыг тус тус баталлаа. Батлагдсан маягтын дагуу нийтийн тээврийн хэрэгслээр зорчих “Цахим төлбөрийн карт”-ын захиалга авах ажлыг  нийслэлийн Боловсролын газар,  Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамж, үйлчилгээний газар хариуцан хэрэгжүүлэх юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.33.27 яйшшшш
122.201.24.57 10 жилийн хүүхэд яах болж байна ааа. Энд дээд болон тусгай мэргэжлийн сургууль гэсэн байна шүү дээ