Монгол, Чехийн бизнес форум зохион байгуулагдана

2015 оны 09 сарын 10

Энэ сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол-Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит зургадугаар хуралдаан зохион байгуулагдахтай холбогдуулан МҮХАҮТ Чехийн Худалдааны Танхимтай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг Танхимын хурлын их танхимд зохион байгуулах гэж байна. Чехийн талаас дор дурдсан салбарын бизнесийн төлөөлөгчид оролцох бөгөөд энэхүү бизнес уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох боломжтой юм байна. Үүнд: Хөдөө аж ахуй, Тээвэр, Эрчим хүч, Экологи-Геологи, Цэвэршүүлэх технологи, Худалдаа, банк, санхүү зэрэг багтаж байгаа хэмээн холбогдох албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
188.23.255.49 Одоо л нэг юм хѳрсѳн дээрээ буух оролдлого хийж эхлэв бололтой Америк Канад гэж давхиад юу ч олж авч чадаагүй идүүлээ л дууссан