Төрийн өмчийг хувьчлах ажлын хэсгийг Сангийн яам ахална

2015 оны 09 сарын 10

Төрийн өмчийг хувьчлах талаар ажлын хэсэг байгуулагджээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоол, Монголын Улсын Засгийн Газрын энэ оны 330 дугаар тогтоолыг үндэслэн Сангийн сайдын тушаалаар Төрийн өмчит хуулийн этгээдүүдийг хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах замаар олон нийтэд нээлттэй хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа.
Тус ажлын хэсгийг Сангийн яам ахлан ажиллах бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
  • Монголын хөрөнгийн бирж 
  • Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв
  • Хөгжлийн банк
  • Санхүүгийн зохицуулах хороо 
  • Төрийн өмчийн хороо 
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газар тус тус орсон байна.

Мөн түүнчлэн тус ажлын хэсэгт Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Д.Ангар орж ажиллахаар боллоо.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД