25 цэцэрлэгт сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх олголоо

2015 оны 09 сарын 10

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн гаргасан “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/719 дүгээр захирамжаар нэр бүхий 25 цэцэрлэгт боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх олгосон байна.

Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхыг сайжруулан цэцэрлэгийг хүчин чадлаа бүрэн ашиглаж ажиллуулахыг үүсгэн байгуулагчдад  даалгалаа.

Шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгт холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа  дүүргийн Засаг дарга нарт  тус тус үүрэг болгов. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг  нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд  даалгасан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД