Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал дахин завсарлалаа

2015 оны 09 сарын 10

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарыг шүүх хурал үргэлжилж байна. Гэрүүд ирээгүй гэх шалтгаанаар нийт гурван удаа хойшилсон тус шүүх хурлыг 461 дүгээр хорих ангид хийх байсан ч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй болж байгаа юм. Шүүх хурлын үеэр Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж хэлэхдээ “Гэрчүүд ирээгүйн улмаас шүүх хурал удаа дараа хойшилсон. Өнөөдөр мөн л зарим гэрчүүд ирээгүй байна. Тахарын алба хэмээх том байгууллага яагаад гэрчүүдийг авчирч чадахгүй байгаа юм бэ. Бас хэргийг нотлох болон эд мөрийн баримтуудыг авчруулахыг хүсч байна” гэсэн бол Л.Гансүх “Шүүх хурлыг товлохдоо өмгөөлөгч нартай хэлэлцэж байж товлох хэрэгтэй юм байна” гэлээ.

Шүүх хурлыг олон нийтэд нээлттэйгээр хэвлэл Ийгл болон Тв-9 телевизээр шууд дамжуулан хүргэж байгаа юм.

Мөн түүнчлэн шүүгчдэгч талаас шүүх хурлыг дахин хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүгчид заавал гэрчүүдийг байлгах шаардлагагүй хэмээн үзэж шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулж байсан ч хурал эхэлмэгц Л.Гансүхийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа илэрхийллээ. Уг хүсэлтийг шүүх хүлээн авах эсэхээ хэлэлцэхээр түр завсарлаад байна.

Түүнчлэн шүүх хурлын үеэр Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Л.Гансүхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68-ын хоёрдугаар зүйлд зааснаар оргон зайлш болзошгүй гэх үндэслэлээр хорьсон. Түүний хувьд шүүх хурлд ир гэсэн үед ирж, цагтаа бүртгүүлдэг байсан. Шүүх хүнийг хорьж болно. Хорих үндэслэл нь ч бий. Гэхдээ хуулинд заасан үндэслэлээр хорих хэрэгтэй. Энэ хүн оргон зайлах үйлдэл гаргасан бол тийм зүйл ангиар хорьж болно. Гэхдээ тэгсэн гэсэн баримт нотолгоо байхгүй байна шүү дээ” гэсэн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД