”Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015” болно

2015 оны 09 сарын 09

Монгол Улсын төлбөрийн картын эрсдэл, түүний удирдлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, онол практик солилцох зорилгоор маргааш буюу энэ сарын 10-ны өдөр "Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015"-ыг зохион байгуулах гэж байна. Энэхүү зөвлөгөөнийг Монголбанк, Монголын Банкны Холбоо, банкууд, олон улсын төлбөрийн картын ЮнионПэй Интернейшнл байгууллага хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Зөвлөгөөнөөр Монгол Улсад тулгарч буй төлбөрийн картын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал, олон улсын туршлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцэн тодорхой санал, шийдлийг эрэлхийлэх, гарсан үнэтэй санал, зөвлөмжийг холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад хүргүүлж хамтран ажиллана. Зөвлөгөөн нь танилцуулга, олон улсын туршлага судлах семинар, хэлэлцүүлэг гэсэн гурван хэлбэрээр нэгэн зэрэг явагдана. Бодлого тодорхойлогч төрийн байгууллагууд болон оролцогч талуудын гүйцэтгэх удирдлагууд оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулагдах бөгөөд төлбөрийн картын эрсдлийн талаар тулгарч буй асуудлуудын гарцыг тодорхойлох, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцэж, шийдвэрлэх юм. Тус зөвлөгөөнд холбогдох төрийн байгууллага болон олон улсын байгууллага, банкуудын 120 гаруй төлөөлөл оролцоно хэмээн холбогдох албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД