Техник спортын төв нь ТББ-ын өмч мөн гэв

2015 оны 09 сарын 09

Батлан хамгаалах туслах нийгэмлэгээс Төрийн өмчийн хороог хууль бус үйлдэл хийж байна хэмээн буруутгаж байна. Учир тус хороо төрийн бус байгууллагыг өмчдөө бүртгэж, хувьцаат компанид шилжүүлээд эцэст нь хувьчлах оролдлого хийж байна хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал, 2012 онд Төрийн өмчийн хороо БХТН-ийг төрийн өмч болгох тогтоол гаргаж байсан ч тус нийгэмлэг тогтоолыг эсэргүүцэн Нийслэлийн Захиргааны хоёрдугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Түүгээр Техник спортын төв нь БХТН төрийн бус байгууллагын өмч мөн гэдгийг тодорхойлсон байна. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр ч тус төрийн байгууллагын өмч гэдгийг дахин нотолсон аж. Тиймээс хоёр удаагийн маргааны үеэр Эрүүл мэнд, спортын яам мөн л тогтоол гаргаж Техник спортын төвийг аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар байна хэмээн Засгийн газарт мэдүүлж байжээ. Энэ талаар холбогдох албаныхан мэдэгдэхдээ Техникийн спортын төв нь анхнаасаа олон нийтийн өмч байсан бөгөөд улсаас санхүүжилт хийгддэг гээд төрийн өмчит байгууллага болно гэсэн үг биш хэмээн мэдэгдсэн юм.

Дашрамд сануулахад, 21 аймагт орон тооны салбар зөвлөлтэй, Улаанбаатар хотод Техникийн спортын төв, морин спортын төв гэсэн хоёр сургалтын байгууллагатай, 260 гаруй хүний ажлын байртай тус төрийн бус байгууллага 86 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Техник спортын төв болон тоног төхөөрөмжийг 1980 онд Бүгд найрамдах ардчилсан Герман улсын 740 мянган маркийн эв санаа хамтын нөхөрлөлийн илэрхийлэл болгож үнэ төлбөргүй бэлэглэж байжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.29.32 Социализмийн үед юуны олон нийтийн өмч байхав дээ Германууд Монгол улсад бэлгэлсэн болохоос төрийн бус байгууллагад билэглээгүй байлгүйдээ тухайн үед бүх өмч социалист өмч байсан биздээ хувьчилаагүй л бол төрийн өмч шүү дээ лениний мүзейг саналдааа
202.126.91.201 Төрөөс санхүүжилт авдаг цалин хангамж эдэлдэг ТББ байгуулага юм биз дээ.